8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

2016-11-07 08:12:24

Аргын тооллын 11 сарын 7. Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 7. Булаагч одтой. харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе. эвээ ололцох. хамтын хөдөлмөр эхлэх. гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх. бэр гуйх, инж өгөх. авах. үнэт эрдэнийн зүйл авах. хараал. жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах. газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр. луу. морь, хонь, нохой. гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 9 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment