8o
Улаанбаатар хот
mobile menu

СЗХ-ны дарга Х.Бум-Эрдэнийн үгүйсгэж ирсэн оффшор компаниуд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь ил болов

2016-11-07 08:31:00

Өнгөрсөн тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос 21 татваргүй бүсэд байрлах 200 000 гаруй нууц компанийн  мэдээллийг ил болгосны дотор давхардсан тоогоор Монгол улсын 100 гаруй иргэн нэр холбогдоод байсан. Панамын баримтуудаас нэр нь ил болсон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүнээс эхлээд өмнө нь улс төрд өндөр алба хашиж байсан олон хүний нэр холбогдож нууц хөрөнгө нь ил болсон. Тэдгээрийн дунд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Х.Бум-Эрдэнийн нэр байсан билээ. Түүнийг оффшор бүсэд 3-4 компани байгуулснаа нуусан болоод хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэх мэдээлэл тухайн үед тархсан.  Энэ талаарх мэдээлэл анх олон нийтэд цацагдаж эхлэх үед Х.Бум-Эрдэнэ “2007 оны асуудал. Би тухайн үед найз нартайгаа нийлэн бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үед хятадуудтай нийлээд уул уурхай болон барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь оффшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад бүтээгүй. Тэр мэдээлэл явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй.Ер нь 2007, 2008 онд уул, уурхайн лиценз наашаа, цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Манайхан оффшор дансны муу талыг нь хараад байх шиг байна. Муу, сайн аль, аль талтай. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу. Энэ данс одоо байхгүй. Тухайн үед байгуулагдаад л өнгөрсөн” гэсэн тайлбарыг хэлж байсан.

Х.Бум-Эрдэнийн эхнэр Э.Болдмаа мөн оффшор компанитай

Панамын баримтуудаас харахад Х.Бум-Эрдэнэ нь Тsayars 2008-2012, Gumax 2008-2012, Impox 2008-2012, Abros 2007 гэсэн дөрвөн оффшор компанитай аж. Х.Бум-Эрдэнэ дээрх  компаниудыг байгуулсан ч үйл ажиллагааг нь явуулж чадалгүй хаасан гэж мэдэгдсэн. Тэгвэл Тsayars, Gumax, Impox зэрэг компаниудаа 2008 оны нэгдүгээр сард нээгээд 2012 онд хаажээ. Харин Abros компанийг 2007 оны наймдугаар сард байгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь явуулж байгаа аж. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнийн мэдэгдэл бодит байдал дээрх баримттай ийнхүү зөрж байна гэсэн үг. Х.Бум-Эрдэнэ нь Тsayars компанийг өөрийн компанийн өөрийн хамаатны ах болон Монголыг Баяраатай хамтран байгуулжээ. Харин Gumax, Impox, Abros зэрэг компанийг Даваагийн Батбаяртай гэх хүнтэй хамтран  25 мянган долларын тэнцүү хувь нийлүүлэн байгуулжээ. Дээрх гурван компанийг тус бүр 50.000 долларын дүрмийн сантайгаар байгуулж байсан гэсэн үг. Тэрбээр ингэж оффшор компанийн сүлжээ үүсгэсэн байна. Энэхүү сүлжээ компанийг Х.Бум-Эрдэнэтэй хамт байгуулцсан Д.Батбаяр нь Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалтай нэгэн юм. Нэр дурдагдсан дээрх оффшор компаниуд 2007-2011 оны хооронд төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн байна. Чухам, ямар үйл ажиллагааг явуулсан талаар Х.Бум-Эрдэнэ “Монгол HD” телевизид тодруулга өгөхдөө “Би мэдэхгүй. Тухайн үедээ уул, уурхайн чиглэлээр байгуулна гэж байгаад байгуулж чадаагүй. Одоо ямар ч холбоо сүлбээгүй байгаа” гэж ярьжээ.

Х.Бум-Эрдэнэ энэхүү дөрвөн компаниа БНХАУ-ын “Top Shangui” компаниар зуучлуулан нээсэн байна. Бас нэгэн шинэ мэдээллээр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнийн эхнэр Э.Болдмаа мөн дээрх зуучлалын компаниар дамжуулан бас нэгэн оффшор компанийг байгуулсан байна.

Э.Болдмаагийн байгуулсан компанийн нэрийг “Doleway international” гэдэг бөгөөд 50.000 долларын дүрмийн сантайгаар 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2013 оны тавдугаар сарын 2-ны өдөр татан буугдсан байна.

Х.Бум-Эрдэнэ нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй энэхүү оффшор компаниудаараа дамжуулан их хэмжээний мөнгөн дүнтэй бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй байна.

Х.Бум-Эрдэнэ гэж хэн бэ?

Х.Бум-Эрдэнэ ХОМ-доо оффшор компаниудаа мэдүүлээгүй байна

Түүний хувьд Санхүүгийн зохицуулах хороонд арван жил алба хашсан туршлагатай нэгэн. Авлигын эсрэг хуулийн дагуу Төрийн байгууллагын өндөр албан тушаалтан Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг ёстой. Харин Х.Бум-Эрдэнэ нь дэд даргаар томилогдсон цагаасаа хойш буюу 2014, 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дээрх оффшор компаниудаа мэдүүлээгүй байна. Түүний 2015 оны ХОМ-ийг харвал  жилийн орлого нь  41 сая төгрөг бол гэр бүлийн 2 сая төгрөг аж. Хоёр орон сууцтай бөгөөд хувийн хэвшлийн 3 барилга байгууламжтай байна. 18 сая төгрөгийн хоёр газартай, Монголд үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай гэжээ.  

Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу бол Х.Бум-Эрдэнэ нь өөрийн оффшор дахь Abros болон эхнэрийнхээ нэр дээр байрлах Doleway international компанийг мэдүүлэх ёстой. Гэтэл тэрбээр эдгээр компаниудынхаа аль, алиныг нь мэдүүлээгүй байна. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтан Х.Бум-Эрдэнэ нь хууль зөрчсөн гэсэн үг. Хоёрдугаарт, хэн нэгэн бизнесмэн оффшор бүсэд компани нээж болох эрх зүйн үндэслэлтэй ч төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа Монгол улсын санхүүгийн зохицуулагч татвараас зугтан оффшорт компани байгуулчихаад түүнийгээ ХОМ-доо мэдүүлэлгүй нуух нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрч болзошгүй зүйл юм. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад бол төрийн албан хаагч иймэрхүү хэрэгт холбогдсон бол ард түмнээсээ уучлалт гуйгаад албан тушаалаа хүлээлгэн өгдөг уламжлалтай. Харин манайд янз бүрийн тайлбар хэлсээр даргын суудалдаа үлддэг жамтай билээ. Энэ удаа оффшор дахь компаниараа дуулиан тарьж буй Х.Бум-Эрдэнэ хэрхэхийг харах үлдлээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tseska
Жараахайтай хөөцөлдөөд яах юм бэ. Том ТУШУУДАА бариач
2016/11/08 103.229.123.172
ааа
Энэ одоо болиосой
2016/11/07 43.242.242.51
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ Х
2016/11/07 202.131.252.213
Төр
Төрийн албан хаагчдын 90 хувь ийм хулхи гарууд шүү дээ. Төр даампуураад 20 жил болж байна
2016/11/07 202.179.27.160
ажлаа өг
Төрийн албан хаагч ёс зүнй хувьд ийм байж болохгүзй ээ. Гадны оронд бол уучлалт гуйгаад ухамсараараа ажлаа өгсөн байгаа
2016/11/07 103.9.90.53
tsaazal
alaachee naadahaa avilgaltai temtseh gazar tsagdaa nar n ui hiidii
2016/11/07 122.201.25.130
хл
шууд огцруул өөрөө огцор
2016/11/07 103.9.90.53
Энэ нээрээ аймар хулхи гар юм ааа пөөх
Энэ нээрээ аймар хулхи гар юм ааа пөөх
2016/11/07 103.9.90.53
Иргэн
Иим сэтгэлгүй төрд шургалсан этгээдүүд монголын төлөө юу хиихэв бирдиин сэтгэлтэй хүнии хүмүүс ииг төрөөс нэн тэргүүнд зайлуул монгод төрд монгол цусны угшилтай хүн дутаад байна т
2016/11/07 202.9.42.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment