Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, зам хаагдсан. Түүнчлэн цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна.Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэнээс таван хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тухайлбал, Булган аймаги 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амь насаа алджээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.
Анхаар: Халтиргаа гулгаанаас болж 5 хүн амиа алдлаа
2016-11-07 08:33:00