8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-11-07 09:16:05

09:30 цагт: Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сю Нунт У нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

09:30 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Залуучуудын хөгжил" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, холбогдох яамдын мэргэжилтнүүд, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд болно.

09:30 цагт: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас батлагдсан дүрэм журмуудын хүрээнд Монгол улсад анхны Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа ШУТИС дээр болно. Уг үйл ажиллагаанд ЭХЗХ-ны удирдлагууд болон Герман улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулдаг дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж, шалгаруулалтыг “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд энэ сарын 19-нд явуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment