8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-11-07 09:48:00

ХОНЬ - (3/21-4/19)


Тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа үнэл. Бусдын туслах саналаас бүү татгалз. Санаачлагатай байдлыг тань үнэлнэ. Өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Харин түүний оронд хамт олонтойгоо хошин зүйл ярилцан, цагийг зугаатай өнгөрөө. Эцэг эхчүүдтэй хамт байдаг бол амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сургамж аваарай. Спортоор хичээллэх юмуу хамтдаа хийх зугаатай зүйл бодож ол.  

ҮХЭР - (4/20-5/20)


Өнгөрснөө санагалзан дурсах нь өнөөдрийг маш тааламжтай болгоно. Дурсамжынхаа дагуу аялал хий. Илүү шургуу ажиллаж гэр бүлийн харилцаагаа сайжруул. Ихэнхи Үхрийнхэн тэвчээртэй байж, баяр жаргалтай энгийн амьдрал тэдэнд тааламжтай байх болно. Зээлийн асуудлууд, тэтгэвэр тэтгэмж, өв залгамжлал эсвэл даатгалын хэлэлцээр нь хүн бүрт хамааралтай. Өөртөө цаг гаргаж зээлийн төлбөрөө шалга. Мөн одоогийн орлогоноосоо хадгаламжиндаа хий.

ИХЭР - (5/21-6/21)


Таныг удирдагч Буд гараг Нумын ордонд шилжсэнээр таны харилцаанд чухал нөлөө үзүүлнэ. Бизнесийн хэлэлцээр гэрээ саатаж магадгүй. Тээврийн ослоос болюомжил. Хэрвээ зорьсон замаасаа хазайсан гэж үзвэл цаашид хаашаа явахаа шийд. Өөрийн талаар тэмдэглэл хөтөл. Хайр дурлалын харилцаа энгийн тайван байх бололтой.

МЭЛХИЙ - (6/22-7/22)


Хэрэв ухамсартай арга барилаар хандаж, жижиг гэлгүй бүх зүйлд анхааралтай байх юм бол мөнгөтэй холбоотой үйл хэрэг хялбар шийдэгдэнэ. Санхүүгийн ерөнхий нөхцөл байдал дээшлэх төлөвтэй. Хэрэв та удирдпага чинь танд таагүй хандаж байгааг мэдрэх юм уу, одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөр ажлын шинэ санаа, сонголт ол. Одоо байгаа боломж завшаануудыг эргэцүүлж бодох нь цагаа болохоор танд сайн эхлэл болно.

АРСЛАН - (7/23-8/22)


Хувь хүн талаасаа гадаад үзэмжиндээ анхаарал хандуулна. Өдөр тутмын амьдралд хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлээсээ салж шинэ зүйлд бэлтгэлээ хангаарай. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойл. Спортод хорхойтой учир багын тэмцээн уралдаанд орохыг хүсэх бөгөөд зориулалтын өмсгөл худалдаж авах хэрэг.гарна. Арслангийнхан албан тушаал ахих болвол өргөдөл гаргах нь зүйтэй. Та өрсөлдөгчөөсөө давуу байх болно.

ОХИН - (8/23-9/22)


Аль болох тайван байж нэгэн зэрэг олон зүйл хийх гэж оролдох хэрэггүй. Таны алдсан зарим нэг боломж дахин гарч ирэх болно.Таны өмнө нь хийсэн ажлын үр дүн гарч санхүүгийн байдал сайжрах болно. Өнөөдөр зарим нэг хүн танд төвөг учруулж магадгүй. Гэр орондоо хүлээх таны үүрэг хариуцлага нэмэгдэх бололтой. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хийхэд тийм ч таатай өдөр биш. Ямар нэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлаа түр хойшлуулахыг зөвлөж байна.

 

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)


Эрч хүч дүүрэн жинлүүрийнхэн өнөөдөр юуг ч бүтээж чадна. Ажил их байвч, та өөрийнхөөрөө энгийн болгож, амархан дуусгаж чадна. Эцэг эх жинлүүрийнхэн хүүхдийнхээ авьяасыг олж хөгжүүл. Ганцаараа байх цаг гарга. Бүтээлч санаачилга тань орж ирнэ. Бизнес санаа бусадтай давхцах магадлалтай. Урлаг, тэр тусмаа жүжигчний чиглэлийн хүмүүс одтой байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)


Хэдийгээр Cap хийрхүү Арслангийн орд руу шилжин очсон ч өнөөдөр нэлээд тогтвортой өдөр болно. Хэт их дарамтаас сэргийлж чадвал та маш их зүйлийг хийж, бүтээж чадна. Санхүүгийн бичиг цаас, мөнгө орлоготой холбоотой шийдвэрээ дахин шалга. Чухал үйлчлүүлэгчидтэйгээ харилцаагаа сайжруулж, холбоо сүлжээгээ илүү өргөжүүлэхийг хичээ.

НУМ - (11/22-12/21)


Өнөөдөр аливаад бодлоготойгоор хандаж, үйлдэл бүрээ цэгнэ. Хэрүүл маргаан үүссэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө дагалгүй аль болох ухаалаг, логик байдлаар хандаж, асуудлыг шийдвэрлэхийг хичээ. Замд тань тохиолдсон саад бэрхшээл таны дотор нуугдсан нөөц бололцоог нээж магадгүй. Тэгсэн цагт та ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай болох болно.

МАТАР - (12/22-1/19)


Оддын тохиол тийм ч сайн биш. Иймд дундын өмч болон мөнгөндөө анхаарал хандуул. Санхүүгийн асуудал дээр санал зөрөлдөөн болж үл ойлголцол гарна. Мэдрэмжтэй байх нь чухал. Байр хөлслөгч, түрээслэгч мөнгөө хугацаандаа өгөөгүй, засварынхаа мөнгийг төлөөгүйн улмаас сэтгэл гонсгор байх болно. Өр цуглуулах албанд ажилладаг хүмүүс өртэй үйлчлүүлэгчдийн араас эрэл сурал болох ба зарим нь танд мөнгөө төлнө.

БУМБА - (1/20-2/18)


Ямар нэг ажлыг хийж дуусгах шаардлага гарсны улмаас далд авьяасаа илрүүлэх болно. Хэзээ ч давж гарч чадахгүй санагдах нөхцөл байдлыг бүх хүчээ дайчилбал даван туулах болно. Өөрийгөө илүү ихээр ойлгож авснаар ирээдүйд ирэх боломжийг алдахгүй. Шинэхэн хайр дурлал өмнө нь төсөөлж ч байгаагүй сорилттой учрах болно. Хайртай хүндээ одоо өгч байгаагаасаа илүү ихийг зориул.

ЗАГАС - (2/19-3/20)


Буд гараг танд үл ойшоож байсан ажил хэргээ дуусгах боломжийг өгөхөөс гадна өнгөрсөнд гарсан ажил хэргийн шийдвэрээ эргэн шалгах, хамтарч ажиллаж байгаагүй хамтран ажиллагчаасаа болсон сэтгэлийн дарамтыг бууруулах боломжийг олгоно. Өнөөдөр Загаснуудыг стресс эзэлж магад. Учир нь та нар өөрийн үнэ цэнээ бусдад тулгахыг хичээдэг. Өөрөө өөрөөрөө байхад тань хэцүү байдаггүй ч одоо энэ асуудал болж мэдэх юм. Хийж байгаа бүх зүйлсээ төгс болгох хэрэгтэй гэж бодсоны хэрэггүй. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 0