8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы замд сураггүй болсон 5 иргэнийг хайж байна

2016-11-07 09:56:00


Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хүйтэрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас холын замд гарах гэж буй хүмүүс анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өрүүдээс эхэлж цаг агаар муудаж эхэлсэн бөгөөд халтиргаа гулгааны улмаас 5 хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй алга болоод байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRA-DO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу бямба гарагийн 19:00 цагт гараад сураггүй болсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 0