Өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Францын Парис хотноо өнгөрсөн монгол эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээлэл гарсан. Талийгаач эмэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай амиа алдсан талаар тус хотын хэвлэлүүд мэдээлсэн байна. Талийгаач тус хотын Сэйнэ Сэйнт Дэнист нөхрийнхөө хамт амьдардаг байсан гэдэг.
Тус эмэгтэй амиа алдахдаа нөхөртэйгээ хамт байсан бөгөөд хэргийн талаар анх нөхөр нь хөршүүддээ мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тэрээр “гадны хүмүүс дайрч, халдлаа” хэмээн тусламж хүссэн байна.
Одоогийн байдлаар Парис хотын Цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаа бөгөөд талийгаач гэмт халдлагад өртөж нас барсан уу эсвэл гэр бүлийн маргааны улмаас амиа алдав уу гэдгийг шалгаж байгаа аж.
Парист учир битүүлгээр амиа алдсан монгол эмэгтэйн хэргийг шалгана
2016-11-07 10:07:43