8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Тавантолгойнхонд хатуу бас хугацаатай үүрэг өгчээ

2016-11-07 10:53:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Тавантолгойн нүүрсний ордын бассейнд Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой гэж гурван компани олборлолт, экспорт хийдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр гурван компанийн удирдлагуудыг зэрэгцүүлж суулгаж бас тус бүрийнх нь тайлбарыг сонссоны дараа маш тодорхой үүрэг өгсөн байна.

Тэрбээр "Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компаниуд маань хоорондоо үл ойлголцолтой, бие биеийнхээ үнийг унагаж хэдэн жил явлаа, Үр дүнд нь нүүрсний экспорт МУ-д ашиггүй, нөгөө талдаа ашигтай явж бн. Одоо энэ байдлаа цэгцэл, танай 3 компани хоорондоо хямд үнээр өрсөлдөх бус, гурвуулаа нийлж байгаад "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр гадаадынхантай өрсөлдөх ёстой. Үүний тулд, бүгдээрээ баяжуулаад гаргадаггүй юмаа гэхэд дотооддоо нэг ам, нэг үнэтэй байх хэрэгтэй. Одоо ойлголц, нэг бодлого, нэг үнэтэй бол, тэр саналыг чинь Засгийн газар төрийн шийдвэр болгоод өгье. Би та нарт тодорхой хугацаа өгье. Энэ хугацаанд ойлголцож нэгдэж чадахгүй бол нүүрсний экспортын нэг цонхны бодлого, ялангуяа үнийн зохицуулалт дээр төр оролцож эхэлнэ шүү гэдгийг хатуу хэлье. Дахиад хэлье, төр, хувийн хэвшлийн хэн олборлож байгаагаас хамаараад ТТ нүүрс Монголын ард түмний баялаг. Үнэ нь зах зээлийнхээ зарчмаар, зохицуулалт нь баялгийн нийт эзний эрх ашигт нийцэж явах ёстой"  гэсэн байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
з
улсаасаа хэлсэн үнэнээс огт ухарч байгаагүй, тэд тэгж л хийдэг учраас бид тийм л байх хэрэгтэй дээ. баярлалаа, баяр хүргэе ерөнхий сайд аа !
2016/11/07 112.72.11.67
зочин
Аль хэдийний ингэх ёстой байсан, монголын төр сая л эзэнтэй болжээ, хэн олборлох нь хамаагүй, нам эвсэл нь хамаагүй, гагцхүү бид хятадын өмнө нэг л үнэтэй байх ёстой. Бид хятадтай наймаа хийхэд
2016/11/07 112.72.11.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment