8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хоригложээ

2016-11-07 11:38:00

Энэ сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчих гэж байхад нь хуулийн байгууллагынхан таслан зогсоосон байна. Торуулбал,  Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан түүнийг онгоцноос буулгасан байна. Улс төрийн хүрээнийхэний мэдэгдэж буйгаар Э.Сэлэнгийг монгол улсын хилээр гарахыг хориглоод байгаа нь үнэн гэнэ.Харин Улсын ерөнхий прокурорынхон “Манайд энэ талаар мэдээдэл одоогоор байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэжээ.Одоогийн байдлаар ямар шалтгааны улмаас хилийн хориг тавьсан тодорхойгүй байна. Их хэмжээний өртэй  мөн гэмт хэрэгтэнд хилийн хориг тавьдаг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sanaa
muuhai daramt baina shuu
2016/11/07 139.5.216.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment