8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхний 9 сарын байдлаар 9 хүүхэд түлэгдэж нас барсан байна

2016-11-07 13:28:25

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх, нас барах  тохиолдол гарсаар байна. Нийслэл хотод 2016 оны эхний 9 сарын байдлаар 52 хүүхэд түлэгдсэнээс 9 хүүхэд нас барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. 

-       Эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж уухаас зайлсхийх

-       Ус буцалгагч халуун тогоо, индүү, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдээс хол байлгах

-       Шүдэнз, гал гаргаж болзошгүй зүйлсийг хүүхдийн гар хүрэх газар болон ил бүү тавь

-       Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах

-       Эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодис, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдээс хол байлгах

-       Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна.

Алдраа бяцхан үрсээ агшин ч бүү мартаарай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 0