Сүүлийн үед айлын гэр орон руу нэвтэрч эд зүйлсийг нь хулгай хийх хэрэг гарсаар байна. Тухайлбал, амралтын өдрүүдэд хулгайн хэд хэдэн ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал, Төв аймаг “Баянхангай сумын харьяат иргэн Н-ийн гэрээс хуучин цагийн их гарын мөнгөн аяга гурвыг, дунд гарын мөнгөн аяга дөрвийг, мөнгөн хормой шуулт нэгийг, даваа толгойтой их гарын халтар манан хөөрөг, хуучин цагийн дунд гарын халтар манан хөөрөг, шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөгийг Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Б /эр.29н/, Г /эр.24н/ нар бүлэглэн хулгайлсан хэргийг цагдаагийн байгуулага шалгаж байна.
Мөн түүнчлэн СБД-6 ”Манай гэрт 11-р сарын 04-ний 09:00 цагийн үед хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад СБД-6 хороонд суух иргэн Н /эр.47н/-ын сууцны хаалганы цоожийг эвдэн гэрт байрлах төмөр сейфны түгжээг эвдэж, алтан гинж, алтан бөгж, цагаан сувдан ээмэг, сарнай хэлбэрийн алтан ээмэг зэргийг БЗД-2 хороонд суух Б /эр.15н/ гэгч хулгайлсан хэргийг шуурхай илрүүлжээ.