Өнгөрсөн аравдугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Нохой хүний хөл зууж явна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан уулын өврөөс нас барсан хүний цогцос олдсон байна. Харин цагдаагийн байгууллагынхан шалгаж үзэхэд талийгаачийн үхэлд нохой “хамаагүй” бөгөөд гадны нөлөөгүй амиа алдсан гэх дүгнэлт гарсан гэнэ. Шинжээчид талийгаачийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор цогцсыг шинжилж байгаа юм байна.
“Нохой хүний хөл зууж явна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ
2016-11-07 15:35:42