8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байгуулахыг дэмжиж байгаа

2016-11-07 15:56:23

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


 - ОУВС-ийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцсан байна. Хэрвээ ОУВС-аас зээл авбал төсөвтэйгөө уяалдуулах ёстой юу?
-Энэ удаагийн төсвийг боловсруулахдаа эдийн засгийн өнөөгийн бодит боломжиндоо тулгуурлан хийсэн. ОУВС-гийнхантай Засгийн газар уулзалт, хэлэлцээр хийж байна. Мөн ОУВС-гийнхан УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзаж, санал солилцсон. Өмнө нь тавьж байсан шаардлагуудаасаа хөнгөрсөн байна гэж бүлэг дээр мэдээлэл өгсөн. ОУВС-гийнхан судалгаагаа хийгээд арванхоёрдугаар сарын эхээр Монгол Улсад дахин ирж хөтөлбөрийнхөө ерөнхий нөхцлийг тохиролцно гэсэн. Мөн ОУВС-гаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас “Станд бэй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл олгох гэх мэт санхүүгийн эх үүсвэр олгох чиглэлд хамтарч ажиллаж болно гэдгээ илэрхийлсэн гэсэн мэдээллийг бүлэг дээр өгсөн.
 -ОУВС-гийнхан өмнө нь тавьж байсан нөхцлөө хөнгөлсөн гэж байна. Яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
- ОУВС-гийхан хоёр долоо хоногийн хугацаатай манай улсад ирж ажилласан. Илүү таатай нөхцөл тавьж байгаа гэдэг нь өмнө нь өөрсдийнхөө шаардлагыг авчраад тулгадаг байсан. Харин энэ удаад манайхныг нэлээд сонсож байна. Эд өөрсдийнхөө нөхцөл байдлыг хэр ойлгож байгаа юм, энэ хүндэрлээ хэрхэн даван туулахаар төлөвлөж байгаа, банкны системдээ, төсөв, мөнгөний бодлого дээрээ ямар арга хэмжээнүүд авахаар бэлэн байгаа юм гэдгийг сонсож, шийдэр гаргая гэсэн байдлаар хандаж байна. Өмнө нь ийм нөхцлийг сонсдоггүй, шууд өөрдсийнхөө нөхцлийг тулгадаг байсан. ОУВС-гийхан сая ирж ажиллахаадаа ОУВС-гаас дангаараа хөнгөлөлттэй зээл олгоод энэ хүндэрлээс гарахгүй. Танайх өөрсдөө бас хичээж манайхаас авах зээлээс гадна гаднын эх үүсвэр нэмж олж ирэх нөхцөл, шаардлага тавьсан.
-Тэгэхээр ОУВС-гаас ч, БНХАУ-аас ч зээл авна гэсэн үг үү?

- Энэ хоёр зээлийн агуулга өөр. ОУВС-гийн зээл нь богино хугацаатай, бодлогын нөхцөлт зээл. Нөгөөх нь арилжааны шинжтэй бага хүүтэй зээл. ОУВС болон бусад улс орнуудтай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж байна.

-2017 оны төсөв хямралын үеийн төсөв мөн үү. Яамдуудын зардал өссөн байна шүү дээ. Үндэсний статистикийн хорооны урсгал зардал 400 сая, Шадар сайд 400 сая, ЗГХЭГ дээр 400 саяаар урсгал зардал нь өссөн байна?

 -Энэ удаагийн төсөв амаргүй төсөв. Яах вэ зарим урсгал зардал нэмэгдсэн сайд нарын багц байгаа байх. Энэ нь бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотой. Яамдуудын тоог цөөлж, зарим яамыг нэгтгэсэнтэй холбоотойгоор урсгал зардал нэмэгдсэн тал бий. Нөгөө талаар манай улс гурван төсөвтэй явж ирсэн. Үнэ тогтворужуулах хөтөлбөр, концесс, вексель гээд төсөвт тусгаагүй хөрөнгийн эх үүвсэрүүдийг зарцуулаад явчихсан байсныг нэгтгэж, нэг төсөвтэй болгосноор зарим нэг сайд нарын зардал нэмэгдсэн харагдаж байгаа байх.
-Ам.долларын ханш долоо хоногт бараг 50 төгрөгөөр өсч байна. гэтэл Монголбанкны ерөнхийлөгч хөрөнгө оруулалт орж ирэхээр валютын ханш буурна гэж байна. Ер нь ойрхон орж ирэх хөрөнгө оруулалт байгаа юу?
-Монголбанк валютын ханшийг тодорхой түвшинд барих гэж оролдож байгаа. Гэхдээ манай улсын валютын нөөц багассан, гаднаас орж ирж байгаа валютын урсгал маш их хэмжээгээр багассан учраас үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ валютын ханшийг барих чиглэлээр Монголбанк ажиллаж байгаа.
 -Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон боозоот морин уралдааны хуулийг батлуулна гэж тусгасан байсан. Үүн дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Казино болон морин тойруулга байгуулах асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай байх боломжтой зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дэмжиж байна
Солонгосын казинод зөвхөн гадаадын иргэд л үйлчлүүлдэг юм билээ, манайд яагаад гадаадын иргэдэд үйлчилдэг казино байж болдоггүй юм, дэмжиж байна, харин батлах үедээ "ГАДААДЫН" гэсэн үгийг хасав.
2016/11/07 103.26.194.103
zochin
Ene odoo yugaa dongosood baigaa nobsh ve.
2016/11/07 103.26.193.25
hayan
Ene umhiirsen al ih hytsaad bdag bljee
2016/11/07 59.153.115.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment