Өмнөговь аймгийн Засаг даргын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнах "Нээлтэй хаалганы өдөрлөг"-ийг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Өдөрлөгт сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвтэй хамтран иргэдэд сургалт мэдээлэл хийж, Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах саналыг иргэдээс авлаа. Мөн энэ үеэр мэргэжилтнүүд төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж шаардлагатай мэдээлэлээр хангаж, заавар зөвлөмж өгч ажиллаа.
Баян-овоо суманд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
2016-11-07 17:37:03