16o
Улаанбаатар хот
mobile menu

П.Бат-Эрдэнэ явахаасаа өмнө Д.Ганбатад 16 сая төгрөгийн дэмжлэг өгчээ

2015-11-09 13:35:00

ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяг баривчилсан нь төмөр замаар “оролдолгчдын” дунд бөмбөг хаясантай адилхан зүйл болсоор  байна. ТНБД асаны  хамтаар ЗТЯ-нд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал гарсан.  Гэвч 31-ний бямба гаригийн өдөр нь Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Инперполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Харин “МТЗ” ТӨХК-ий  дэд захирал асан П..Бат-Эрдэнэ Австралид сурахаар явсан агаад и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна. Түүнчлэн П.Бат-Эрдэнэ нь явахаасаа өмнө гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаалаар 16 сая төгрөгний нэг удаагийн дэмжлэг аваад явжээ. Өдгөө түүнийг далайн чанадаас “чихдээд чирээд” ирэх төр засагтай эсхийг харах л үлджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
aagii
hyatad tsagaan zahtanguudaa gadaad ornoos tuuj baigaa manaih yadag yum boldooo
2016/01/03 103.17.108.42
lolo
muu nobshiig zaabal olj ireeree
2015/12/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment