8o
Улаанбаатар хот
mobile menu

70 мянгыг он дуустал бүх оюутанд олгоно

2016-11-07 18:10:00

“Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох яамны сайд мэдэгджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн хэлж буйгаар “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл авсан оюутанд үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гаргаагүй. Ийм тушаал гаргах ч боломжгүй. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан бүрт энэ оныг дуустал 70 мянган төгрөгийг олгох ёстой гэж үзээд шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж өгсөн. УИХ-аас баталсан хуулийг давсан Засгийн газрын тогтоол юм уу, сайдын тушаал байдаггүй. Тийм учраас “Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутан ч энэ оныг дуустал 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авна гэж ойлгох хэрэгтэй” гэнэ. Дашрамд дурьдахад, их дээд сургууль, коллежуудад үндэсний тэтгэлэгтэй холбоотой ямар нэг чиглэл өгөөгүй бөгөөд бүх оюутанд тэтгэлгийг олгоно гэдгийг хэлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 0