8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ганболд: Ц.Нямдорж өөрийнхөө хэлсэн үгнээс ичих болно

2016-11-08 08:21:00

Хүмүүс Монголын зэс компанид талархсанаа илэрхийлэх цаг ирнэ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд очсон 49 хувийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд ард иргэдийг талцуулаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар ямар байр, суурь илэрхийлснийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна.

  1. Би 1990 онд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг ахалж тухайн үеийн Орос, Монголын 50, 50 хувь байсныг 51 болгосон. Монголын талд нэг хувийг авчирсан гэсэн үг.
  2. 1990 оны үед Орос улсад маш их алаан, хядаан, буудалцаан мөргөлдөөн гэмт хэрэг гарч туйлдаа хүрч байсан. Зэрлэг капитлизм цэцэглэж байв. Хэн гэмт хэрэгтэнтэй  илүү холбоотой тэр давуу эрхтэй байлаа. Тухайн үед Эрдэнэтийн 49 хувийг Оросын нэгэн компани хувьдаа авах гэж оролдож байсан. Тэр компани Засгийн газартаа нөлөөлөх гэж байсан. Тухайн үед тэр үеийн монголын зарим дарга нар тэр компантай нийлэх сонирхол байсан. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн хаалга үүдийг нь эвдэж эзлэх гэж оролдож байсан.
  3. Ерөнхий сайд Ж.Наранцацралт танхимын гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр албан ёсоор Засгийн газрынхаа хурлаар оруулж, протколд тусгалгүйгээр нэгэн захиаг бичиж өөрийн гарын үсгээ зураад Оросын Засгийн газарт явуулж байсан. Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах талаар тэр захиандаа бичсэн байсан. Тэр захианаасаа болоод огцорч байсан. Оросын Засгийн газар тэр захиаг нь албан ёсны бичиг баримт биш байна гэж үзээд хүлээн авч шийдвэрлээгүй.
  4. Намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд долоон удаа буцааж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди намайг хүлээж авалгүй буцааж байсанд нь би баярладаг.
  5. Намайг хүлээж аваагүй учраас миний оронд өөр хүмүүсийг нэр дэвшүүлж байсан. Намайг буцаасан. Харин С.Зоригийг буцаах шалтгаан байхгүй байсан учраас дарсан юм байлгүй. Хэрвээ тэгээгүй бол С.Зоригийн хэрэг учир битүүлэг байхгүй байсан.
  6. Монголын ямар өмчийг дээрэмдчихсэн юм. Эрдэнэт чинь Оросын өмч шүү дээ.
  7. Монголын хувийн компани мөнгөө олоод гадаадын өмчийг олж ирсэн нь юуг буруу хийгээд ямар хууль зөрччихөөд байгаа юм.
  8. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газар энэ үйлдвэрийг авах мөнгөгүй байсан.
  9. Монгол улсын төсөвт ийм дайны худалданг авалт хийх хөрөнгө байхгүй байсан. Тийм учраас Монголын зэс компани авсан.
  10. Монголын Засгийн газрын хэлэлцээрийг Орос руу явуулахад тус улсын засгийн газар зөвшөөрсөн.
  11. Ростех компани албан ёсоороо зарахаа мэдэгдээд албан ёсны тендерээ зарлахад олон улсын компаниуд оролцсон. Харин ч Монгол улс тэр тендерт нь ялж чадсан. Энэ бол манай хоёр улсын хооронд маш эелдэг харилцаа байна гэсэн үг.
  12. Хүмүүс Монголын зэс компанид талархсанаа илэрхийлэх цаг ирнэ.
  13. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авах гэж байсан бол УИХ-аар оруулахаар байсан. Тэнд улсын мөнгөөр хийгдэх наймаа яригдах гэж байна шүү дээ. Харин энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар төрийн мөнгийг захиран, зарцуулах зүйл яригдахгүй учраас УИХ-аар хэлэлцүүлээгүй.
  14. Хоёр улсын Засгийн газын хэлэлцээрийг цуцлах нь Засгийн газрын өөрийнх нь эрх мэдэл. Эрдэнэт үйлдвэрийн гэрээ бол хоёр улсын засгийн газрын хэлэлцээрээр хийгдсэн.
  15. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн лиценз хэнд ч шилжээгүй. Тэр ордын баялагийн захиран зарцуулах эрх нь Эрдэнэт үйлдвэрт л байгаа. Хэн нэгний эрх мэдэлд очоогүй.
  16. Эрх мэдэлтэй эрхэм гишүүдийн хэлж байгаагаар гэрээг буцаах гэнэ. Буцаах ямар ч боломжгүй. Наймаа буцна барина гэснээс хууль шүүхийн байгууллагаар хууль зөрчсөн эсэхийг л тогтоох эрхтэй.
  17. 49 хувьд шилжүүлсэн гэрээний хохирогч нь хэн юм бэ. Монгол улс хохироогүй. Орос өмчөө зарсан. Орос өмчөө хулгайд алдаагүй. Хэний өмнөөс гомдол гаргах гээд байгаа.
  18. Төр авч болох юм аа аваагүй.
  19. Цахилгаан станц барихгүй гээд 20 жил хэрэлдэж байгаа хүмүүс яагаад эрдэнэтийн 49 хувь дээр хэрэлдээд байгаа юм. Яагаад гэвэл цахилгаан станц барихад миний эрх ашиг байна уу гэдгийг хараад байна гэж би боддог ш дээ.
  20. Хэдхэн жилийн дараа Ц.Нямдорж өөрийнхөө хэлсэн үгнээс ичих хэрэгтэй болно. Оюутолгойг дуусгасан гэж байна. Юу дуусчихсан юм. Дөнгөж эхэлж байсан.
  21. Харин ч 100 жил ашиглах гүний уурхайн ажил хоёр талд гацаад байхад нь эхлүүлсэн. Хэрүүлийн дунд гацаад байсан шүү дээ. Оюутолгойг эхлүүлсэн нь ашигтай эсэх талаар тэнд ажиллаж байгаа 2000 гаруй монгол ажилчнаас очоод асуудаа.
  22. Дубайн гэрээг шийдэх тийм ч амар байгаагүй. Хоёр жил гаран хүнд хэлэлцээрт ажиллаж ирсэн. Улс төр байдаг учраас хийж, бүтээсэн ч өөлье, шүүмжилье гэсэн өнөөдрийг хүртэл шүүмжлэл яваад байна.  
  23. Тавдугаар цахилгаан станцийг барина гэж маш олон жил ярилаа. Гэтэл өнөөдрийг хүртэл барьсангүй. Цахилгаан станц нэхэж хэн ч өнөөдөр дуугарахгүй байна. Байхгүй цахилгаан станцыг ярихгүй. Байлгаад бүтээхээр Ц.Нямдорж гишүүн шиг зүйл яриад байна.
  24. Дубайн гэрээ гүний  уурхайг ажилд оруулах нэмэлт зээлийн гэрээ байсан. Оюутолгойн гүний уурхайн зардал нь хэтэрсэн учраас нэмж мөнгө зээлээд ажиллуулсан.  
  25. Маргалдаад л байсан бол гүний уурхай ажилд орохгүй байсан. Оюутолгой татвар төлөлтөөрөө “Эрдэнэт”-ийг хол хаячихсан байна. Хэрвээ бид тийм гэрээ хийгээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Үүнийг цаг хугацаа баталж харуулна. Оуютолгой компани хамгийн амжилттай, дэг журамтай ажиллаж байна.
  26. Дампуурдаг улс гэж байдаггүй юм. Улс төрийн утгаараа л дампуурдаг.
  27. Өнөөдөр нэмэлт зээлийг авах ёстой. Гагцхүү тэр зээлээ хэрэгтэй зүйлд л зарцуулах хэрэгтэй.
  28. Намайг төрийн өмчит үйлдвэрийн өрөмийг хамдаг гэж байна. Хаанаас, юунаас нь өрөм хамах юм.
  29. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн байхдаа маш өндөр цалин авдаг байсан. Өнөөдөр төрийн байгууллагууд 200-300 мянган төгрөгийн цалин өгчихөөд шударгаар ажилла гэж шаардах эрхгүй. Хангалттай цалингий нь өгчихөөд “Хулгай хийж болохгүй шүү” гэдгийг нь ярих хэрэгтэй.  Төрийн байгууллагууд хоёр нүүр гаргалгүй стандартаа нэг болгоё.
  30. Эрдэнэт үйлдвэрийг Оюутолгой шиг болгосон туршлагыг маань ашиглах гэж ТУЗ-ийн гишүүнээр сонгосон байх гэж бодож байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөх чоно
Д.Ганболд чамд монголчууд одоо хууртахгүй. Монголоо гэсэн сэтгэл сэргэж байгаа гэдгийг хэлэе. Ц.Элбэгдоржтойгоо хөтлөлцөөд Эрдэнтийн хэлэлцүүлэгт очоорой. Тэгээд хэн нь ичихийг харая
2016/11/16 202.179.31.103
Шударга иргэн
Талхны үнээ мэддэггүй Ес байхдаа 5 тонн алтаар мөрийтэй тоглоод алдсан энэ хүн юу ч гэж хэлж чадна.
2016/11/09 103.57.94.96
зочин
Энэ төрийн хутгуур Нямдоржийг ичээлээ юу, өөрөө ич, Багабанди энийг мэдэхгүйдээ 7 удаа буцаагаа юу, хужаагийн гар хөл, идсэн уусан нь хоолой хошногоор нь зэрэг цувах вий дээ
2016/11/09 150.129.143.134
Ил тод
49-н нууц эзэд нь хэн бэ гэдэг нь чухал байна даа. Монгол улсад үлдэх нь хэд юм бол. Адилдаа адил, годилдоо годил юм шиг санагдаад байна. Нөгөө чонын амнаас барын аманд орсон ч юм билүү хэн мэдлээ.
2016/11/09 202.55.191.130
naira
Zuv
2016/11/09 202.9.41.41
Чулуун
Ганболдоо МУ-ыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбох мөнгийг идэж хумсалчихаад яаж амьд яваад бна
2016/11/09 202.9.42.12
Тэнгэр заяат
Сонгууль дууссан. Элдэв хараал харлуулалтаа зогсоовол дээр бус уу. Нямдорж хулгайчийг бариарай гэж чанга хашгираад олны анхаарлыг нэг татаад чимээгүй болсон. Хэлсэн зүййл нь худлаа учраас тэр
2016/11/08 202.9.40.93
Зочин
Улсын 4тн алтаар тоглосон хужаа Ганболд өөрөөсөө л ичиж амьдармаар юм. Ард түмний хараалыг идэж амьдарсан он жилүүд нь сайхан байсан юм байхдаа. Одоо үргэжлүүлэн эрдэнэтийг цөлмөж үр удмаараа хараал и
2016/11/08 87.89.22.38
хаха
Чи ичихгүй бол Нямдорж үнэнийг хэлснээрээ ичих үү. Чамайг монгол улсыг сүйрүүлэх эхлэл тавьсныг
2016/11/08 202.179.29.234
хаха
Үнэхээр шударга юм бол ард иргэд, УИХ-даа мэдэгдэхгүйгээр яагаад шилжүүлсэн бэ.
2016/11/08 202.179.29.234
халзан дух
Монголчууд чамд итгэх үү халзан дух минь. Монголын төрд жинхэнэ гай болсон луйварчин хурдан зайл.
2016/11/08 202.179.29.234
irgen
zail chamaas dor baiv gej Nyamdorj guai
2016/11/08 202.179.29.106
Иргэн
Ер нь бизнес зарчмаара явсан нь дээрээ улс төрчид ард иргэдээр тоглохо болио та нарын юм та нарт үнэгүй тараана гэсэн насаара бизнес хийгээгүйч тансаг амьдардаг улс төрчид баялаг бүтээхгүйээ
2016/11/08 27.123.214.106
Заяа
Мэдэхгүй ээ ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭТ, ДУБАЙН ГЭРЭЭ ЭНЭ ДУРАКТ ОРОЛЦООГҮЙ ЗҮЙЛ БАЙНА УУ??? ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН КОМИССЫН ДАРГА БАЙСАН ЮМ. Энэ хүнд итгэнэ гэдэг ч лөөлөө зүгээ
2016/11/08 124.158.107.6
bolg
Nyamdorj gj yanhanaar yaah yum zalyysiig shoronjyylaj orondo hyyli zasaj uurtu haystai bollo uur yum bii bilvv hvmvvse. Tm shydraga yum 7s1niig asyy todryyl
2016/11/08 103.212.116.53
zochin
Mash sain yarisan bn.Chin setgeleesee huuramch jujig alga
2016/11/08 43.242.240.218
ЗОЧИН
ӨМЧ ХУВЬЧЛАЛ, ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭТ, ДУБАЙН ГЭРЭЭ ЭНЭ ДУРАКТ ОРОЛЦООГҮЙ ЗҮЙЛ БАЙНА УУ??? ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН КОМИССЫН ДАРГА БАЙСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРЫН ҮЕД.
2016/11/08 124.158.77.9
зочин
Хоцрогдсон мөртлөө, боловсон хулгай хийх юм аа.Хаана байна тэр ард олны амьдарлыг өөд татсан чинь чи л өөрийгөө Оюу Толгой, эрдэнэтээр өөд талаа шүү дээ.Нүгэлийг чинь үр хойч чинь үүрнэ дээ ,.
2016/11/08 103.9.90.226
Зочин
Уул нь Да.Ганболдыг овоо эдийн засагч гэж бодож байсан "Один из дураков" "Эрдэнэт" бол 100.000 гаруй хүнтэй бүхэл бүтэн хотыг юутай хүүтэй нь нуруундаа үүрч явна "Оюутолгой" дан эсгий гэрүүд
2016/11/08 66.181.186.144
Зочин
Хамгийн гол нь нууцаар хийгээд байгаа нь аюултай л даа
2016/11/08 202.179.27.155
Эрдэнэбилэг
Ингэж зангилааг нь тайлж өгөхгүй бол хүмүүс ойлгохгүй юм.Хувьцаа гаргах нь тодорхой шүү дээ.Хүн бүгдэд жигд өгнө гэж байхгүй л байх.
2016/11/08 202.21.106.114
Zochin
Ganchimeg setguulch neg udaa Da. Gaboldiin zindaa diapazond xurch yarix ediin zasagch er ne baixgui l baina daa gesniig sanaj baina
2016/11/08 202.126.89.180
Zochin
Ganbold Bol ugaasaa l tsaichihsan hulgaich shuudee
2016/11/08 66.181.189.185
УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ ЭДИЙН ЗАСАГ РУУ ОРЖ БАЙНА
ХЭРЭВ ҮНЭХЭЭР Л ХОЁР ҮЛС ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ Л ЮМ БОЛ ИЛ ТОД ХУВЬЧЛААД АВАХ НЬ ЯАСАН ЮМ ГЭДЭГТ БАЙНА ХААНААС ХӨРӨНГӨ БИ БОЛГОЖ АВАВ ГЭДЭГТ БНА НУУЦЛААД БАЙСНЫ ШАЛТГААНЫГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ХЯТАДААС ХӨРӨНГӨ ОРУ
2016/11/08 202.9.42.135
ХААНААС 49%-Г ХӨРӨНГӨ БОСГОВ?
49%-Г ЯАГААД ИХ ХУРАЛТАЙ ИЛ БИШ НУУЦААР ХЭЛЦЭВ ХЭДХЭН ХҮНИЙ ХУВЬД 49% АВЧ ЦААШИД ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ БИ БОЛГОЖ НОЁРХОЛОО ТОГТТООХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ.
2016/11/08 202.9.42.135
Хги
Угаасаа л ийм л процесс ш дээ тэрнийг нь Нямдорж үгүйсгээд балай
2016/11/08 119.40.98.162
mongol
demjij bna
2016/11/08 119.40.98.162
САЙНДАА Ч 7 УДАА БУЦСАН ЮМ БИШ
ХӨРӨНГӨ БАЯЛАГИЙН ШУНАЛ АШИГ СОНИРХОЛТОЙГ НЬ МЭДЭЭД ЕРӨНХИЙ САЙДАД ТАВИАГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОДОО Ч УЛАЙРСААР Л БАЙНА.
2016/11/08 202.9.42.135
дорж
маш зөв
2016/11/08 202.5.196.42
ХЭНЭЭС ЯАЖ 49%-Г АВСАНДАА ГОЛ НЬ БИШ
ХЭНИЙ ХӨРӨНГӨӨР ЯАЖ 49%-Г АВСАН НЬ ГОЛ МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОРОС УЛСЫН ХУУЛЬ ДУРМИЙН ДАГУУ АВСАН ЭСХЭД Л ГОЛ НЬ БАЙГАА ГАНБОЛД ТИЙМ Л СҮРХИЙ АЖИЛДАГ ЮМ БОЛ ОЮУТОЛГОЙН 36%-Г 51% БОЛТОЛ НЬ АШИГТАЙ ХЭЛЭЛЦ
2016/11/08 202.9.42.135
  • Recent
  • Most Read
  • Most Comment