8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-15 09:19:00

Нийслэлийн Иргэний танхимд
09:30 цагт Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн тухай, Цаашид авлигын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулна. Утас: 99666553
 
МҮХАҮТ-ын их танхимд
10:30 цагт явдал: Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбогдуулан хүнд нөхцөлд ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-ын зүгээс одоогийн бизнесийн орчин, цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагын талаарх олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумыг зохион байгуулах гэж байна.
 
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Босоо хөх монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
 
НҮБ-ын байр, 3 давхар, Хурлын танхимд
10:00-12:00 цагт Дэлхийн улс оронд нэгэн зэрэг нээж буй ДЭЛХИЙН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН 2015 ОНЫ ИЛТГЭЛ-ийг танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэгт урьж байна. Лавлах утас: 99003052
 
Японы ЭСЯ-нд
12:30 цагт Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатарыг Япон Улсын төрийн одон "Мандах нар одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон"-оор шагнана.
 
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
14:00 цагт  "Мэдээллийн цаг" хуралтай.
 
“Бишрэлт” зочид буудлын 1 давхарын хурлын танхимд
16:00-18:00 цагт ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ болно.
 
Төв талбайд
18:20 цагт Төв талбайн сүлд модны гэрлийг асаах үйл ажиллагаа болно. Нийслэлийн удирдлагууд оролцоно. Утас: 99666553
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл