ХОНЬ - (3/21-4/19)
Бие тавгүйрхсэнтэй холбоотой зан ааш ч муудна. Эрүүл мэндээ шалгуулж, эмчилгээ хийлгэ. Хонинууд шинэ ажилд орж, өмнөхөөсөө илүү таатай өөрчлөлтийг мэдрэх байх. Ганц бие эцэг эхчүүд өөрийн хүүхдүүдэд тохирох асрагчийг олоход нэлээн бэршээл тулгарна. Гэвч бууж өгч болохгүй. Найз нарын нэг нь сайн асрагч санал болгож магадгүй.
ҮХЭР - (4/20-5/20)
Хүүхдүүд болон өсвөр үеийнхэнтэй хамт хөгжилтэй байх боломжийг бүү алдаарай. Хамгийн чухал нь бусдын юу хэлж байгааг сонсох хэрэгтэй. Амласандаа хүрч цагтаа ирж чадахгүй онцгой тохиолдол гарна. Тиймээс үүний оронд өөр зүйл санаачил. Ажлаа зөв хувиарлаж цаг хугацааг үр дүнтэй өнгөрөө.
ИХЭР - (5/21-6/21)
Таны хувьд гэр бүл хамгийн чухал зүйл бөгөөд хайртай хүмүүстээ цаг гарга. Ажлаа заавал төлөвлөгөөний дагуу хийхийн оронд хамгийн тохирно гэж үзсэн ажлаа хийж, гэнэтийн өөрчлөлт хийх гээд үз. Хэрэв гэртээ хүүхдээ харах шаардлага гарвал бизнес уулзалтаа вэб камераар хийсэн ч болно шүү дээ. Энэ нь хамтрагчид чинь таалагдах бөгөөд унаанд зарцуулах цагийг хэмнэнэ.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Нэг хаалга хаагдлаа ч нөгөө нь нээгддэг гэдэг. Боломж олдонгуут нэг их хичээл зүтгэл гаргалгүйгээр урагшлахын хичээ. Үүний тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Зугаа хөөж байсан хүмүүсийн хувьд нэлээд ажиллах хэрэгтэй болох нь. Элдэв саад болох зүйлийг арилгаж, албан тасалгааныхаа, ялангуяа та гэртээ ажлаа хийдэг бол ажлын өрөөний хаалгаа хаалттай байлгах цаг.
АРСЛАН - (7/23-8/22)
Бизнесийн ажилдаа эргээд ханцуй шамлан ороход тохиромжтой өдөр байна. Өрсөлдөгчийнхөө өмнө хэрхэн бардам зогсохооо тунгааж бодоод төлөвлөгөө гаргаарай. Таны өмнө ирж байгаа боломж өргөн цар хүрээг хамарчээ. Бэлтгэлээ хангаад тасалбараа шалгаарай. Таны гарт аз үргэлж байдаг. Та явахгүй бол юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Гэрээсээ ажлаа хийх гэж байгаа бол бүх бэлтгэлээ хангах хэрэг гарна. Магадгүй та ажлаа хийх илүү хялбар арга юм уу, ажлаа хөнгөвчлөх ямар нэг зүйл сэдэж магадгүй.
ОХИН - (8/23-9/22)
Хувийн асуудалдаа анхаарал тавь. Өнөөдөр өөрийн хэрэгцээг хангаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэлээд хүнд байх бололтой. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Өнөөдөр шинэ ажил эхлүүлэхэд маш таатай өдөр байх болно. Гэхдээ эхлээд шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж чадвал ажил тань илүү үр дүнтэй байх болно. Хамаатан садны хүн тань зочлох бөгөөд аль болох тэвчээртэй тайван байхыг хичээ. Өөрийн үүрэг хариуцлагаа сайтар ухамсарла.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Шинэ ажил эхлэхэд таатай. Идэвхтэй шаргуу тэмүүлэлтэй бай. Эв нэгдлийн дунджийг барьж явах цаг нь болсон. Хүчтэй хүслээсээ болоод ажлаа сольж магадгүй. Огцрох тухай ч бодож магадгүй. Өөрийн хүслээ биелүүлэх аятайхан нөхцөл гарч ирэхийг хүлээ. Жинлүүрийнхэн нямбай, цаг бага зарцуулахыг хүсвэл энд тэндхийн үйл ажиллагаанаас зайлсхий.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Дахиад нэг тогтуун өдөр. Төгс төгөлдөр Охины ордод орших cap таныг болгоомжлуулж, зоригжуулах төдийгүй өөлөмтгий, голомхой занг даамжруулах байх. Санхүүгийн төлөвлөгөөгөө сайжруулбал ашиг хүртэнэ. Дүн шинжилгээ хийж байхдаа чухал нээлт хийх байх. Удирдлагатай санал нийлсэн ч, нийлээгүй ч хамтарч ажиллаж нөхөрсөг харилцаа үүсгэж чадна. Сайн үйлс үргэлж шан харамж хүртдэг, тиймээс тусламж шаардлагатай хүмүүст гараа сунга.
НУМ - (11/22-12/21)
Хамтарсан үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо бүү найд. Энэ нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Харин үүний оронд хамт олон, найз нөхдийн тусламж дэмжлэгт түшиглэж, удирдлагын зөвлөгөөг хүлээн ав. Айдсаа дарж, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бай. Амьдрал, ажил үйлд гарах эерэг өөрчлөлт таны материаллаг байдлыг дээшлүүлэх бололтой.
МАТАР - (12/22-1/19)
Од эрхсийн эерэг нөлөө тан руу зөв энергиэ гэрэл гэгээ мэт цацруулж байна. Энэ нь таны боломжийг өргөжүүлэхэд туслана. Шаргуу ажил, ухаалаг арга олоход одоо хүч гарга. Өөр өөр шатлалууд дээр шинэ урамшуулал санал болгоно. Ирж буй бүхий л давуу боломжуудыг ашиглахад бэлэн бай. Удаан хугацаанд үүсгэсэн харьцаа хэвийн үргэлжилнэ. Шинэ хосууд, хайр дурлалаа дөнгөж цэцэглүүлж байгаа бол одоогийн янаг амрагийн харьцааныхаа сул тал, бурууг нь олж харахгүй.
БУМБА - (1/20-2/18)
Хар дарсан зүүд амьдралд тохиолдох асуудлын дохио байж магадгүй. Биеийн хүч чадал онцгой сайн байх болно. Ямар нэгэн сэтгэл зовоосон муу зөн совин татаж болзошгүй. Энэ үед ямар нэг юм хийх хэрэггүй. Харин өөрийнхөө дуртай зүйлсийг хийж бусадтай хөгжилд, цэнгэ. Туршлагаас харахад ойр дотно харилцаа, дур хүсэл сэтгэл санааг эмчилдэг. Хэрэв хэн нэгнийг хайрлаж л байвал ямар нэг санаа зовох юм байхгүй.
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр зарим нэг нь зөв газраа зөв цагтаа байх болно. Энэ нь магадгүй одоохондоо ач холбогдолгүй байж магадгүй. Гэхдээ ирээдүйд танд үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хүчтэй итгэл, өөдрөг үзэл таныг үйл хөдлөлд хөтлөхөд болгоомжтой байхад гэмгүй. Шинэ ажил, шинэ зар сурталчилгаа эхлүүлэхэд таатай. Мөргөлдөөн, сөргөлдөөнөөс аль болох хол байсан нь дээр. Энэ өдөр үйлчлүүлэгч, худалдан авагчтай буруу ойлголцож эндүүрэгдэх боломж их байна.