8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

2016-11-08 10:55:00

Дорноговь аймагт хонины цэцэг өвчин гарч, хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Тодруулбал Зүүнбаян багт 13 хонь, Сайншанд суманд 40 хонь, Дэлгэрэх суманд 14 хонь тус тус өвчилснийг шинжилгээгээр тогтоож устгалд оруулсан бөгөөд голомтот бүс нутагт албаны зургаан хүн нэг техниктэй ажиллаж байгаа ажээ.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газар ямар хяналт тавих талаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхбатаас тодруулахад “Одоогоор гурван голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал хийгээд байна. Удахгүй иргэд өвлийн идэш нэрийдлээр малын мах зарах борлуулах их хэмжээгээр бэлтгэх цаг болно. Үүнтэй холбогдуулан бид аймгийн хэмжээнд амьд мал тээвэрлэх, зарж борлуулахыг хориглоод байгаа. Мөн хөрш зэргэлдээ сум, аймгаас амьд мал, малын мах тээвэрлэхдээ зайлшгүй мал эмнэлэгийн бичигтэй байхыг шаардаж байна” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ene er n yu bolood bna a yum l bol maliin uvchin garch bh yum mal emnelgiinhnii biznes u esvel albaar mongol maliig uvchluuleed ulam une tseniig n unagaad bga yum bolov u
2016/11/08 202.179.29.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 0