Завхан аймгийн нэгэн суманд гурван хүүхэд гэртээ нүүрсний угаарт цохиулж 10 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан байна. Харин талийгаачийн хоёр эгч угаарталтын гүн хордлогонд орсон харамсалтай үйл явдал болжээ.
Хүүхдүүдийн аав ээж нь хөдөө мал малалдаг бөгөөд сумын төв дээр хүүхдүүд нь байдаг байж. Харамсалтай хэргийн тухайд нэг эгч нь үүрээр босч аргалын цог дээр нүүрс хийгээд унтжээ. Удалгүй хоёр эмэгтэй хүүхэд нь бөөлжөөд гэрээсээ гарч хүмүүст хэлсэн байна. Харин дүүгийнх нь бие нь муудаж угаарт аль хэдийнэ цохиулж амьсгал хураасан байжээ. Хоёр эгчийнх нь хувьд одоогоор сумын төвийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Амиа алдсан хүүгийн цогцост өчигдөр задлан шинжилгээ хийжээ.