8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр

2016-11-08 13:45:21

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр. Билгийн тооллын эл өдөр бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян үйлд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, цагаан хоол иддэг ёстой. Энэ өдөр Манал бурхан заларсан хэмээдэг учир түүний номыг уншдаг байна. Шинийн найман бол Оточ Манла бурхны заларсан өдөр юм. Энэ өдөр буян юу үйлдвээс мянга болж үрждэг ба янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг учиртай. Энэ өдөр Оточ бурхны дүйчэн өдөр учраас Түшээт хан Чахундорж 1673 онд Түвдэд айлчлах үедээ тавдугаар Далай лам Агванлувсанжамцтай уулзаж алтан мандал, монгол дээл хувцас, баранзад хадаг, эд бараа олныг өргөж Оточ бурхны дэлгэрэнгүй уншлага айлдаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу зохиосон “Чандмань эрдэний эрхэт” /тө: Идшинванжил/ гэдэг их мөргөл тахилын уншлагыг cap бүрийн шинийн 8-нд тогтмол хурдаг уламжлалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл