Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд авиаг буруу хазгай дуудах, ээрэх, гунших, дуу хурдсах, удаашрах, үгийн нөөц хомс байх зэрэг олон саад бэрхшээл тулгардаг. Олон зүйлээс шалтгаалдаг хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн багш, сургагч л зааж засаж зөвлөх боломжтой. Харамсалтай нь Монгол улсад хэл яриа, заслын сургалтын төв байгуулах чиглэлээр нэг ч сургалтын төв зөвшөөрөл аваагүй бөгөөд Монгол улсад хэл заслын 35 багш байдаг. Тэдний нэг болох МУГЖ Т.Карма энэ төрлийн сургалт явуулдаг аж. Харамсалтай нь түүний талаар нэгэн таагүй бичлэг гарч эхэллээ. МУГЖ Т.Карма сургалтанд нь суудаг 9 настай хүүхдийг хүний санаанд оромгүйгээр загнаж, харааж байгаа нь бичлэгт хураагдсан байна. Эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү бичлэгийг тавьлаа.