8o
Улаанбаатар хот
mobile menu

Чалькогийн өр 96 сая доллар үлджээ

2016-11-08 16:07:00

С.Батболдын Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалж Хятадын төрийн өмчит Чалько компаниас 350 сая ам.долларыг зээлж "Эх орны хишиг" нэрээр тараасан билээ. Тэгвэл энэ өрийн үлдэгдэл 96 сая доллар үлдээд байгаа аж. 2011 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Чалькод нүүрсээ дөрвөн жил үнэгүй өгч байгаа ч өр нь дарагдаагүй байгаа юм. Гэхдээ тус компанийн Чалькод зарж байгаа нүүрсний үнэ найман доллараар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл. "Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортод гаргаж буй нүүрс уурхайн аман дээрээ нэг тонн нь 33 ам.доллар хүрч байгаа юм. Өмнө нь тус компани нэг тонн нүүрсээ 25 ам.доллараар худалдаж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment