8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Иргэдээ гамшиг ослоос хамгаалах нь төрийн үүрэг

2016-11-08 17:21:08

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, объектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох юм. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, иргэдээ болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хамгаалах нь төрийн үүрэг төдийгүй, энэ нь улс орны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hmmmmm
Muu HULIGAAN HULGAICH hutsbaaaaaa
2016/11/09 107.77.111.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment