8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өмчийн аж, ахуй нэгжүүдийн өр 10.8 их наяд төгрөгт хүрчээ

2016-11-08 17:34:56

УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн гурав дах хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөвт төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит хувьцаат компаниудтай холбогдох арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тодруулбал, Төрийн өмчит оролцоотой 87 аж ахуй нэгж байдаг. Эдгээр байгууллагын нийт өр 10.8 их төгрөгт хүрсэн аж.

Иймд өр авлагын хэмжээг бууруулах чиглэлээр ажиллах, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд зөвхөн эрхлэх асуудлыг нь хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл ордог байх зарчимд шилжих зэрэг тодорхой даалгавруудыг дээрх тогтоолын төслийн хүрээнд Засгийн газарт өгөв.

Одоо УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ТУЗ-д салбарын мэргэжлийн хараат бус гишүүд заавал байх ёстой харин ч түлхүү байвал хяналттай
2016/11/08 122.201.24.148
зочин
Төлөөлөн удирдах зөвлөлд зөвхөн эрхлэх асуудлыг нь хариуцдаг төрийн захиргааны байгууллага байвал зохимжгүй салбарын мэргэжилтнүүдийн хараат бус гишүүд заавал байх ёстой хяналттай байх нь зөв
2016/11/08 122.201.24.148
  • Recent
  • Most Read
  • Most Comment