8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюуны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

2016-11-09 10:00:24

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "Memoriad-2016" оюуны олимп эхэллээ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр"-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна.

Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication"-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна. Энэ төрөлд мөн Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор тавдугаар байрт, Б.Энхлүүн наймдугаар байрт тус тус оржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл