Өчигдөр оройн цагаар явсан МҮОНТ-ийн "Цагийн хүрд" мэдээний хөтөлбөрийнхөө үеэр ажилчид нь тус телевизийн захирал Ц.Оюундарийн эсрэг шаардлага хүргүүлжээ. Уг шаардах бичигт хэд хэдэн ноцтой баримт дурдсан бөгөөд "Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа даргын тамгыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхдаа буюу улс төрийн зорилгоор тус телевизийн даргаар томилогдсон. Улмаар нийт ажилчдын ажиллах нөхцлийг доройтуулж, тус телевизийн өмчийг үнэгүйдүүлсэн" хэмээгээд зарим нэг баримтыг дэлгэсэн юм.
Аливаа телевиз ялангуяа МҮОНТ шиг том телевизийн байгууллага дарга, цэрэг нь муудалцаж, энэ нь дотроо бус бүр гаднаа ил гарсан нь энэ юм. Улс төрчдийн халаа сэлгээ хэтийдэж, сандал ширээний хэрүүл дээд цэгтээ хүрч буйг олон жилийн түүхтэй ууган телевизийн ажилчид энэ мэдэгдлээрээ албан ёсоор зарлачихав.
Харин тус телевизийн захирал Ц.Оюундарь өөрийн цахим хуудсаар дамжуулан албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Би 2 шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. 1-д 40 хүний эрх ашгийг нэг даргынхаар сольж болохгүй гэж. 2-т дотоод асуудлыг олон нийтэд ил гаргаж ХБХ хийхийг буруу гэж үзээд түүнийг болиулахын тулд ажилчдынхаа шаардлагыг хүлээж авсан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ" хэмээн тайлбар өгсөн юм. Түүний тайлбарыг хүргэж байна.