8o
Улаанбаатар хот
mobile menu

Японоос Монголд суух элчин сайдыг томиллоо

2016-11-09 10:45:00

Японы Засгийн газраас Монгол Улсад суух Элчин сайдыг томилсон байна. Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар өмнө нь Сиднейд ерөнхий консулаар ажиллаж байсан Масато Такаокаг томилохоор болсон талаар тус улсын төв телевиз мэдээллээ. Ингэснээр одоо Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизүгийн оронд Масато Такаока ажиллахаар болж байна. Ноён Масато Такаока нь өдгөө 58 настай бөгөөд 1981 онд Гадаад хэргийн яаманд ажилтнаар орж, Ирак дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд 2013 оноос эхлэн Сиднейд суух ерөнхий консулаар томилогдон ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment