8o
Улаанбаатар хот
mobile menu

Ах дүүс 424 сая төгрөг дээрэмдсэн байжээ

2015-12-15 11:07:00

Худалдаа хөгжлийн банкны "Таван шар" тооцооны төв дээрэмд өртөж, ихээхэн хэмжээний мөнгө алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан билээ. Хэрэгтнүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжилж өчигдөр 09.00 цагийн үед баривчилсан. 

Тэд Орхон аймгийн харьяат, Б нь 1985 онд төрсөн, дүү Э нь 1992 онд төрсөн ах дүүс байсан бөгеөд хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ.

Сэжигтэн Э нь Баянгол дүүрэг дэх “Түндэмүн”, Б нь XIII хороололд байрлах нэгэн саунд тус тусдаа бүгэж байсан гэнэ. Тэд хэрэг хийхээр бэлтгэж байхдаа цахим хуудсанд байршуулсан зарын дагуу “Дробинк" маркийн буу худалдан аваад банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шиджээ. Э, Б нар өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн гэж мэдүүлж байгаа аж. Тэгвэл албаны эх сурвалжууд хэрэгтнүүдийг 360 орчим сая төгрөг дээрэмдсэн гэж мэдээлж байсан ч нийт мөнгөний хэмжээ 424 сая төгрөг байжээ. Цагдаа нар хэрэгтнүүдийн машинаас 394 сая төгрөг олсон бол ломбарданд тавьсан машинд нь нуусан 30 сая төгрөгийн бас хураан авч Худалдаа хөгжлийн банкинд хүлээлгэн өгчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл