Ерөнхиий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр дуусаж, маргааш хичээл эхэлнэ.Маргааш хэдийгээр хичээл эхлэх өдөр ч гэсэн нэгэн сургуулийн сурагчид хичээлдээ суухгүй байхаар шийдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид суухгүйгээр шийджээ. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарлахаар болсон байна. Учир нь тус сургуулийн гуравдугаар давхрыг кембреджийн сургалттай сургууль аваад удаж байгаа аж.Үүнээс үүдэж үндсэн сургуулийн хүүхдүүд нь анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэж байгаа учраас үүнийг эсэргүүцэж хичээл хаялт зарлах гэж байгаа аж.