8o
Улаанбаатар хот
mobile menu

Компьютер дахь зурган файлуудыг бүрэн цэвэрлээгүй байсан нь шалгалтаар нотлогдсон

2016-11-09 17:03:00

СЕХ-ноос 2016 оны УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль, нэр дэвшигчдийн хандивд хийсэн аудитын шалгалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохион байгуулсан байна. Мөн Сонгуулийн тухай шинэ хуулиар сонгууль зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарсан зүйл гараагүй аж.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: “Энэ удаагийн сонгуулийн үйл явцаас харахад Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг дурдаж Ерөнийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тиймээс УИХ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлээд байна. Улмаар сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор хуулиа өөрчлөхгүй байх заалтыг хассан нь буруу зүйл болсон. Тиймээс цаашдаа энэ заалтыг буцааж сэргээх хэрэгтэй. Үүнээс гадна нэг тулгамдсан асуудал бол сонгогчдын ирц. Бусад улс орнуудад саналаа өгсөн иргэдийн олонхийн саналыг авсан нь сонгогддог тогтолцоотой. Харин манайд нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч ялалт байгуулдаг. Тиймээс цаашид энэхүү олон улсын жишгийг дагах нь зөв байх. Харин зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 50 хувиас дээш гэдэг босго байх ёстой” гэж онцоллоо.

Саяхан болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийт 117 нэр дэвшигчийн санал  тэнцсэн аж. Улмаар дахин санал хураалт явуулахад Завхан аймгийн Алдархаан суманд хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ. Тус тойрогт дахин саналт хураалт явуулах бөгөөд хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.  Тус сумын сонгуулийн хороо СЕХ-д саналаа ирүүлээгүй байгаа аж.

Мөн УИХ-ын сонгууль өгсөн саналын хуудас Орон нутгийн сонгуулийн үеэр гарч ирсэн алдаа, зөрчилд Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологийн төв болон Үндэсний Дата төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг автоматжуулсан төхөөрөмжүүдэд хяналт тавин ажиллажээ.

Энэ талаар Ажлын хэсгийн дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэн н.Лхамжав: “Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Иргэний бүртгэлийн ажилтнууд сонгогчдыг бүртгэхдээ зөөврийн компьютер ашигласан байсан. Эдгээр компьютерийг УИХ-ын сонгуулийн үеэр ч ашигласан. Гэвч компьютер дахь зурган файлуудыг бүрэн цэвэрлээгүй байсан нь шалгалтаар нотлогдсон. Иймд хамгийн сүүлд болсон сонгуулийн зурган файлуудтай хамтад нь хуулан, ажиглагчид, намуудын төлөөлөлд өгсөн алдаа гаргасан. УИХ-ын аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зурган файл 6 сарын 30 гэсэн он сар өдөртэй байсан. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ашигласан саналын хуудасны зурган файл 10 сарын 19 гэсэн  байсан. Тиймээс энэ нь сонгогчийн саналд огт нөлөөлөөгүй” гэдгийг онцолж байлаа.       

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment