8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн дүүргийн Засаг даргыг батламжиллаа

2016-11-09 17:49:00

 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  “Өнгөрсөн аравдугаар сард явагдсан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээ  мэдээллийг ирүүлсэн билээ. 

Хуулиараа дүүргийн  Засаг даргын томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Үүнийг НЗДТГ судалж үзээд, өнөөдөр эхний 4 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа. 

Шат шатны Засаг дарга нар бол “Монгол төрийн төлөөлөгч“ байдаг. Гол үүрэг нь хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс өнөөдөр батламжаа авч байгаа Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын болон хотын даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан,  иргэдийнхээ сонголтоо эрхээ авсан, мэргэшсэн албан хаагчид гэж бид үзэж байна. Тиймээс та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Үлдсэн 5 дүүргийн Засаг дарга нарын томилгоог энэ 7 хоногтоо багтаад хийхээр ажиллаж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл