8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дуламсүрэн: Цаашид цас орж хүйтэрнэ. Машиныхаа шатахууныг нөөцөлж замд гарахыг онцгойлон анхааруулж байна

2016-11-10 09:00:00

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учраас орон нутгийн замд гарах гэж байгаа жолооч болон ард иргэдэд ОБЕГ-аас анхааруулга хүргүүллээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна гэсэн мэдээлэл байна. Орон нутгийн зам харгуй хэр байгаа талаар танайд мэдээлэл ирсэн үү?  

-Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрөөс эхлээд энэ сарын 11-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудад цас орж, цасан шуурга шуурна гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байна.  Цасан шуурганы үед салхи 14-16 метр секунд зарим үед 18-20 метр секунд хүрч ширүүснэ. Тиймээс ОБЕГ-аас иргэдэд цаг агаарын мэдээтэй холбоотой асуудлаар урьдчилан сэргийлэх мэдээлэл, анхааруулга хүргүүлж байна.  Хэдхэн хоногийн өмнө орсон цасны улмаас орон нутгийн замд хальтиргаа, гулгаа үүссэн гэсэн мэдээлэл ирсэн. Мөн энэ сарын 4, 5, 6-нд орсон цасны улмаас иргэдээс нэлээд их дуудлага, мэдээлэл манайд ирж байна. Учир нь зам харгуй мөстөж гулгаа үүсч хальиргаа, гулгаа үүсч байгаа учраас жолоо нар автомашиныхаа хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Холын замд гарч буй жолоо, ард иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах, дулаан хувцас хэрэглэл бэлтгэх, автомашиныхаа шатахууны нөөцөлж замд гарахыг онцгойлон анхааруулж байна. Тиймээс иргэд өөрсдөө хальтиргаа, гулгаатай замаар болгоомжтой гарахыг анхааруулж байна.  Учир нь иргэд явганаас унаж, бэртэх, гэмтэх тохиолдол ихэссэн.  

-Одоогоор аль аймгууд цас ихтэй байна вэ?

-Энэ сарын 4-6-ны өдрүүдэд орсон цасны мэдээгээр Хэнтий, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Төв аймаг, Дорнод, Улаанбаатарт нэлээд их орсон байсан. Ерөнхийдөө эдгээр аймгууд цас ихтэй байна. Цасны зузаан 11-28 см хүрсэн.

Зам харгуй мөстөж гулгаа үүсч хальиргаа, гулгаа үүсч байгаа учраас жолоо нар автомашиныхаа хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Холын замд гарч буй жолоо, ард иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах, дулаан хувцас хэрэглэл бэлтгэх, автомашиныхаа шатахууны нөөцөлж замд гарахыг онцгойлон анхааруулж байна.

-Орон нутгаас зам, даваа хаагдлаа гэсэн мэдээлэл ирж байна уу?

-Хэд хоногийн өмнө орсон цаснаас Завхан, Хөвсгөл, Орхон, Булган аймгуудад замын нөхцөл байдалд хүндрэлтэй, автомашин зорчих боломжгүй зүйл гарсан. Дээрх аймгуудад зам, даваа хаах хэмжээний байдалтай байсан ч тухайн аймаг, орон нутгийн онцгой байдлын газар шуурхай арга хэмжээ авч ажилласан. Харин өнөөдрийн байдлаар улсын болоод орон нутгийн чанартай зам, даваа хаагдсан зүйл байхгүй байна. Гэхдээ өнөө, маргаашдаа ихэнх нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зам, даваа хаагдаж, цасан шуурга шуурах нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс иргэд өөрсдөө автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол авч байх нь чухал.

-Саяхан орсон цаснаар таван иргэн төөрсөн гэсэн мэдээлэл гарсан. Нэмж иргэд төөрлөө гэсэн дуудлага мэдээлэл танайд ирсэн үү?

-Дархан-Уул аймагт тав, Төв аймгийн Сэргэлэн суманд дөрвөн иргэн энэ сарын 4-6-ны өдрүүдэд орсон цаснаар төөрсөн. Эдгээр иргэд автомашиныхаа бензинийг хангаж яваагүйгээс болж хээр гадаа саатсан байдалтай байсан. Нэмж хүн төөрсөн мэдээлэл ирээгүй.

-Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэж ахуйн хүрээний гал түймэр, угаартах дуудлага ихэсдэг. Энэ төрлийн дуудлага хэр ирж байна вэ?

-Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард буюу хүйтний улирал эхлэхэд гал түймрийн дуудлага нэлээд ихэсдэг. Үүн дотор иргэд ахуйн гал түймэр, угаартах дуудлага зонхилдог. Иргэд бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээх, цоожилдог. Үүнээс үүдэж цахилгаан, зуухны буруу галлагаанаас болж  ахуйн гал түймэр гарах тохиолдог их байна. Мөн иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас бол гарсан гал түймрийн дуудлага ихэсдэг.  

-Он гараад энэ төрлийн дуудлага хэчнээн ирсэн вэ?

-Энэ он гараад эхний арван сарын байдлаар 2900 гаруй гал түймрийн дуудлага улсын хэмжээнд ирсэн байна. Үүний 31 нь амь насаа алдсан харамсалтай тоо бий.

-Та сая зориулалтын бус түлш хэрэглэснээс болж гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байна гэж ярилаа. Энэ талаар тодруулна уу?

-Иргэд гал түлэхдээ зориулалтын бус зүйл шатаах тохиолдол их байдаг. Энэ нь хуурай хог хаягдал, дугуй, хуванцар сав, хуучин хувцас зэрэг зүйлийг их шатаадаг. Тиймээс иргэдэд яндангын хөөг тогтмол цэвэрлэж, үнс нурмаа зориулалтын төмөр саванд хийж хөргөөж байх хэрэгтэй.  

-Иргэдэд хандаж сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө үү?

-Орон нутаг, холын замд гарч буй иргэд цаг агаарын мэдээлэл тогтмол авч байх хэрэгтэй. Мөн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, түлшээ нөөцөлж бэлтгэх, дуулан хувцастай орон нутгийн замд гараарай гэж анхааруулмаар байна. 

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment