8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-11-10 09:22:45

ХОНЬ - (3/21-4/19)


Өнөөдөр хүссэн үр дүндээ хүрч магадгүй. Дотно харилцаатай хүмүүс зорилгынхоо төлөө бүх эрч хүч, хүсэл тэмүүллээ дайчлах бололтой. Утга учиргүй хэрүүлээс зайлсхий, хамтрагчийнхаа дуртай юмыг эрж хай. Сөргөлдөөнийг хөнгөвчлөх арга замыг бодож ол. Амьдралдаа олдсон өчүүхэн жижиг зүйлд ч талархан инээмсэглэж занш. Өөртөө итгэл дүүрэн байх нь бусдыг татаж, сайн үнэлгээ авна.

ҮХЭР - (4/20-5/20)


Өнөөдрийн өгөөмөр зан тань маш хөгжилтэй тааламжтай байдлыг бий болгоно. Мөнгөний хязгаарлалт чинь хэтэрхий их байна. Томоохон нийгмийн цугларалт, үдэшлэг, баяр ёслол таньд сэтгэл хөөрөл болон тааламжтай байдлыг бий болгоно. Та олны анхаарлын төвд байгаа учраас цааш даварах хэрэггүй. Сэтгэл татам шинэ найз, танилын хүрээ өргөжиж нийгмийн хүрээ тэлнэ. Ихэнх ганц бие Үхрүүдэд шинэ хайр дурлал цэцэглэнэ.

ИХЭР - (5/21-6/21)


Сэтгэл хөдлөлөө захирч, хөнгөн хуумгай үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Найздаа эсвэл ажлын хамтрагчдаа сэтгэл татагдсанаас шөнө ч унтаж чадахгүй болно. Тиймээс гадаад үзэмжиндээ анхаарах гэх мэт сэтгэлийг нь татах ямар нэг бодитой алхам хий. Амралтын өдрүүдээр далайн эрэг явж, байгалийн сайханд амар. Гэхдээ ажил хэргийн болоод хайр дурлалын шинэ харилцаа тогтоох гэж яарах хэрэггүй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)


Гэр бүлийн асуудал гэртээ байгаа нөхцөл байдлыг дүгнэж үзэх боломж олгоно. Ураг төрлийн чинь ахмад хүн өнөөдрийн үйл явдалд гол үүрэг гүйцэтгэж болох юм. Үл хөдлөх хөрөнгөө зарах эсвэл худалдаж авахтай холбоотой хоёр дахь боломж гарч болзошгүй нөгөөд энэ нь анхны боломжийг дэмий алдчихлаа гэж бодож байсан хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулна. Гэртээ зохиох гэж байсан үйл ажиллагааны бэлтгэлд саад учирч болзошгүй тул нөхцөл байдлыг өөрөөр харахын өмнө ганц хоёр хоног хүлээсэн нь дээр.  

АРСЛАН - (7/23-8/22)


Та сэтгэлээр унасан ч гуньж гутрах хүн биш гэдгээ харуулна. Амьдралаа та өөрөө л бүтээнэ. Тиймээс сэрэмж болгоомжтой байж, аливааг гэгээлэг талаас нь бодохыг хичээвэл баяр баяслыг өөрийн талд оруулж чадна. Таны шинэ сонирхол тав тухыг тань алдагдуулж мэдэх ч олон улсын хэл соёлтой хүмүүстэй уулзуулна. Гүн ухаан, шинжлэх ухаанд дурласан нь таныг ирээдүйгээ бусадтай хуваалцаж, хэтийн төлөвөө тодорхойлж, шинэ дадал туршлагатай болох хүслийг тань бадраах болно.

ОХИН - (8/23-9/22)


Мөнгө санхүүгийн асуудалдаа хянуур болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг хүсч байгаа бол яг одоо хүссэн ажлаа хайж олоход тохиромжтой. Ажиллахыг хүсч буй компанидаа танилцуулгаа илгээ. Таны ярих чадвар илүү их боломжийг нээж өгөх болно.Хайр дурлалын харилцаанд ямар нэг асуудал байгаа бол хурдан шийд. Эс тэгвээс энэ нь таны сэтгэл санааг таагүй болгоно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)


Тэнцвэргүй, тогтворгүй өдөр. Богино хугацаанд ихийг амжуул, үгүй бол толгой дээр овоорно. Эндүүрэл, зөрчилтэй тулгарна. Хайртай хүн аль эсвэл найзтайгаа асуудал үүсгэж болзошгүй. Түгшүүрт байдал оройн хоолны дараа арилна. Бусад компаниудтай үүсгэсэн асуудлаа гайхалтайгаар шийдэж, та өөрийгөө бишрэнэ. Нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг оногдож болзошгүй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)


Хилэнцүүдийн бүтээлч чадвар оргилдоо хүрнэ. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олонд хүргэхийг хүсэх байх. Ганцаараа байж цагийг өнгөрүүлэхийг та эрхэмлэдэг ч чөлөөт цагаараа дотно хүмүүстэйгээ хөгжилдөн өнгөрүүл. Халуун ногоотой хоол, согтууруулах ундаа хэтрүүлэхээс болгоомжил. Оройг гэртээ өнгөрүүлж тав тухтай, амар. Давс, анхилуун тостой залуужуулдаг усанд орж эрч хүчээ цэнэглэ. Хайртай хүнийхээ хүссэн бүхнийг хийгээрэй.

НУМ - (11/22-12/21)


Харилцаа холбоо тогтоох, түнштэйгээ ярилцах, идэвхитэй амрах, найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд хөгжилдөн зугаацахад тааламжтай цэвэр өдрүүдийн нэг. Өнөөдөр од эрхэсийн тааламжтай байрлал хайр дурлал, гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлнө. Эмэгтэй Нумууд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж, шинэ шүтэн бишрэгчтэй болж магадгүй.

МАТАР - (12/22-1/19)


Өөрийн ур чадвартаа итгэ. Гараг эрхсийн бүтээлч хандлага дор таны төрөлхийн санаанууд, онцлог бүтээлүүд дэмжигдэнэ. Хадгаламжиндаа эрсдэл бүү учруул. Ивээн тэтгэгч нараар зардлаа гаргуул. Матрынхан одоо мөрөөдлөө дагах хэрэгтэй. Ирээдүйн аз жаргалынхаа үрийг одоо л тарих нь чухал. Хүрээлэл өндөр бүхий хүмүүстэй уулзах боломжийг шүүрэн ав. Үнэнч итгэлтэй нөхөд болж чадах чадварлаг хувь хүмүүстэй холбоо тогтоо.

БУМБА - (1/20-2/18)


Зам тээврийн, цахилгааны гэмтлээс сэргийл. Аяллаар явах, гадаад орны соёл уламжлалаас суралцах нь олон боломж нээж өгнө. Интернэт найзуудаасаа мэдээлэл ав. Мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэлтэй бол зохистой газрыг хай. Өнөөдөр түргэн аашлах тул гэр бүлийнхээ асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй. Гадаад хүмүүстэй хамтран ажиллаж, олон сонирхолтой санаачилга дээр хамтрах байх. Чухал биш гэж боддог хүмүүсээ үл тоох хандлага бүү гарга. Өөрийнхөө мэдэж байгаа зүйлээ л ярь.

ЗАГАС - (2/19-3/20)


Энэ өдөр танд өгсөж, уруудах энерги зонхилох төлөвтэй байна. Тээнэгэлзүүлж мэдэх чухал мэдээллээ олохын тулд санхүүгийн цааснуудаа хооронд нь ялгаж салгана. Хэрвээ та ид шидтэй дагина ирээд таны мөнгөний асуудлыг шийдэж өгнө гээд сууж байгаа бол бодит ертөнцөд тавтай морил. Та аль болох хурдан санхүүгийн зөвлөгчтэй цаг тохирч уулзсан нь дээр. Загаснууд бол бусад ордуудаас сайн мөрөөдөгч бөгөөд хайр дурлалын хувьд илүү анзаарагдах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment