8o
Улаанбаатар хот
mobile menu

17 хүн, 2 хүүхэд гэмтсэн ноцтой осол гарлаа

2016-11-10 10:43:00

Орон нутагт их хэмжээний цас орсоноос болж зам тээврийн осол их гарч байна. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг хурдаа тохируулан явахыг анхааруулж байна. Сүүлийн үед цаг агаарын таагүй байдлын осол аваар гарах ихэссэн. Хамгийн сүүлд гэхэд  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг “Хустайн даваа” орчимд 38 настай Л гэгч нь “Istana” маркын автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдож, 1 хүн хүнд, 16 хүн, 2 хүүхэд хөнгөн гэмтсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment