8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

2016-11-10 13:13:17

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "ДНБ-ний бодит өсөлтийг тооцоолох нь суурь тооцоолол. ДНБ-ийг тооцдог арга хэрэгсэл гэж байдаг. Өнөөдрийг хүртэл энэ аргаар хийсэн тооцооллыг олж харахгүй байна. Шинжилгээ нь хийгдсэн юм уу, шинжилгээний үр дүн хаана байна вэ" гэв. 
Харин түүний асуултад УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Засгийн газар энэ чиглэлийн судалгаанд анхаарч байх нь зүйтэй. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл дээр эконометрийн судалгааны талаарх материал УИХ-ын гишүүний гар дээр ирээгүй. Тийм учраас энэ төрлийн судалгаа хийгдээгүй" гэж хариуллаа. 


Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд байгаагүй тул дөрөв дэхь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment