8o
Улаанбаатар хот
mobile menu

Долларын ханшинд "улаан гэрэл" ассан уу

2016-11-10 14:59:00

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр 2017 оны төсвийн төслийг батлах тухай Байнгын хорооноос гаргасан санал асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Валютын ханш хоногоор биш цагаа өсдөг болчихлоо. Үүнийг хариуцаж байгаа хүн байна уу. Ам.доллар  3000  төгрөгт хүрэх нь. Үүнд арга хэмжээ авч байгаа Монголбанк Засгийн газар байна уу. Энэ чинь импортын хэрэглээ огцом өсөж гадагшаа юм гарахаа байсан гэсэн үг. Долларын ханшийг хэдээр төсөвлөсөн  юм бэ" гэв.
 
Түүний асуулгад УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ Валютын ханш хөдлөлтийн  үндсэн үзүүлэлт байна. Хамгийн гол нь эрэлт нийлүүлэлт. Нөөц гэж бий. Д.Эрдэнэбатад хэлмээр байна 2.2 тэрбум  ам.долларын нөөц байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үүнийг үрэн таран хийсэн. Одоо валютын нөөц гэж байхгүй. Хятадаас авсан 1.3 тэрбум ам.долларын зээлээр нөөцөө бүрдүүлж байна. Валютын сангийн нөөцийг өнгөрсөн дөрвөн жилд  нийтдээ дөрвөн тэрбум ам.доллараар үрсэн. Одооо  нууж байсан идээ бээр нь хагарч байна.  Монголбанк валютын урсгалыг тэнцвэржүүлэхэд чадах чадхаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ долларын алдааг хязгаарлаж байна. Гэхдээ бидэнд боломж бий. Үүний тулд том төслүүдээ явуулах хэрэгтэй. Нэг хүн гарч  ирээд хэлээд нэмэргүй.  2017 оны төсөв чухал үүрэгтэй. 514 тэрбум төгрөгийн  үнэт цаасыг зогсоож чадсан. Мөн хэмнэлтийн бодлогыг оруулж ирсэн” гэлээ. 

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар долларын ханш 2495 төгрөгтэй тэнцэж байна.Энэ оны сүүлээр долларын ханш 2500 төгрөгт хүрэхээр байхаар эдийн засагчид урьдчилан анхааруулж байна. Долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Мөн зарим валютын ханш ч мөн өссөөр байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment