8o
Улаанбаатар хот
mobile menu

Швейцарийн визийг Чехийн Элчин сайдын яам олгоно

2015-12-15 13:11:00

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн монгол иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдэд Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит визийг төлөөлөн олгох болжээ. 
 
Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит  виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж визийн ярилцлагын цагаа товлох бол  албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гаригийн үдээс хойш тус улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.
 
Виз мэдүүлэх иргэдийн Шенгений бүсэд эхэлж нэвтрэх эсвэл аялалын ихэнх хугацаагаа  өнгөрүүлэх улс нь Швейцарийн Холбооны Улс байх ёстой бөгөөд  удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд БНХАУ-д суугаа Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яаманд хандах ёстой.
 
Швейцарийн Холбооны Улсад зорчих виз мэдүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас авч болно. 
 
Утасны дугаар: 976-11-321186
Цахим шуудангийн хаяг: consular_ulaanbaatar@embassy.mzv.cz

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл