8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-11-11 09:51:33

ХОНЬ - (3/21-4/19)

Сансар огторгуй өнөөдөр таны талд байна. Гэр бүлээрээ эсвэл ойр дотны хүмүүстэйгээ паркад очин, тоглож наад. Өөрийгөө дарамт шахалтаас чөлөөл. Ганц бие хүмүүс шинэ харилцаа тогтоох магадлалтай. Эсвэл гойд сайхан нэгэнтэй уулзана. Хосууд гэртээ аз жаргалтай мөчийг өнгөөрөх бөгөөд энэ хорвоогийн бүх зүйл сайхан санагдана. Үнэтэй хором мөчийг дэмий нөгцөөх хэрэггүй.

ҮХЭР - (4/20-5/20)

Урилгагүй зочин танайд ирэхдээ адал явдал, хов жив дуулгах нь. Хамаатан садан эсвэл хадмууд чинь амралтын өдрийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж бага зэргийн хүндрэл үүсгэнэ. Ядаргаагаа тайлж тайван байснаар бусадтай хамтран хийх ажилд тань ахиц гарна. Өглөө эрт босох нь илүү бүтээмжтэй байна. Өнгөрсөн сард амжуулаагүй зорилгоо өмнөө тавиарай.

ИХЭР - (5/21-6/21)

Романтик учрал таныг хүлээж байна. Хэтэрхий яарах хэрэггүй. Зүгээр л энэ мөчийг сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээ. Таны хийсэн бүх зүйл гайхалтай сайхан үзэмжтэй болно. Эрчимтэй хөдөлгөөн шаардсан тоглоом тогло. Та хүүхэдгүй учраас тоглох нь зохисгүй гэж үзэж байгаа бол энэ буруу. Аль болох сайн хөдөлж, хүүхэд насны баяр баясгаланг мэдэр. Спортын тэмцээн уралдаан амжилттай байх болно.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Санал зөрөлдөөн хүч чадлын тэмцэл энэ өдрийг тодорхойлно. Та тайван байх ямар нэг ухамсартай алхам огт хийлгүйгээр цухалдаж, тэр ч байтугай уурлаж ч магад. Одоогийн төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Хэдийгээр тайван биш мэдрэмж төрж байлаа ч гэртээ үлдэх нь таатай байх болно. Гэхдээ хэрэв гэр бүлийн хүн чинь юм уу өрөөний чинь хамт амьдардаг хүн гадагшаа гарахыг санал болговол зөвшөөрч болох юм.

АРСЛАН - (7/23-8/22)

Олон нийтийн цуглах газарт ганц бие арслангууд хэн нэгэнд татагдах бололтой. Хосуудын хувьд харьцаа улам гүнзгийрч түвшин ахина. Нигүүлсэнгүй өрөвч занг эрхэмлэдэг та дэмжлэг хэрэгтэй болсон хүнд туслахад бэлэн байхыг сануулъя. Нийгэмлэгийн ажил цагийг тань хумслах хэдий ч сонирхолтой олон хүнтэй танилцах болно.

ОХИН - (8/23-9/22)

Хэдийгээр нэлээд хэцүү байх боловч та юу хийхийг хүсч байна түүнийгээ л хийхийг хичээ. Хэрвээ та машинтай бол ямар нэг түүх дурсгалын газруудаар аял. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ажил болон сургуультайгаа ойр байшин худалдаж авснаар зарим нэг асуудал аяндаа шийдэгдэх болно. Яаруу шийдвэр гаргахаас сэргийл. Та хэрэв аль хэдийн бие даасан хүн болсон бол бусад хүмүүс танд юу хийхийг чинь заах ёсгүй гэдгийг сана.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хайр сэтгэл, байгаль орчин танд нөлөөлнө. Өнөөдөр гэртээ амарч, дэлгүүр хэсч, гэр орноо янзалж, тохь тухтай болго. Аль эсвэл хэн нэгэнтэй хамт зургийн үзэсгэлэн рүү яв, үгүй бол гэр бүлийнхэнтэйгээ парк ор. Үгээ болгоомжтой хэл. Хайртай хүнтэйгээ хамт концерт үзэх аль эсвэл хоёулхнаа байж, мэдрэмжээ хуваалцаж ярихыг зөвлөе.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Ачаалалтай ажилласныхаа үр шимийг та хүртэх болно. Өөрөөс огт өөр амьдралын үзэл бодолтой хүмүүстэй нүүр тулах их ядаргаатай байна. Хэрвээ та тэднээс холхон байвал бүх юм сайн сайхан болно. Элдэв тэнэг үзэл бодолд анхаарахын оронд эргэн тойрноо амар амгалан байлгах хэрэгтэй гэдгийг Хилэнцүүд мэддэг. Эрт, хангалттай сайн унтаж амар.

НУМ - (11/22-12/21)
Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Цолмон гарагийн ивээлээр хайр дурлалын асуудалд амжилт олно. Өөрт таалагдсан, аятайхан хүнтэй танилцах эсвэл хөнгөн шохоорхолд автах магадлалтай. Ойр дотны нэгэн хүн тань танд үнэлж баршгүй тус хүргэнэ. Эсвэл үйл явдлын таатай эргэлт ажил хэргийн тань явцад амжилт авч ирнэ.

МАТАР - (12/22-1/19)

Өдөр тутмын үйл ажиллагааг хойшлуул. Эс бөгөөс уйтгартай болж, таныг хайнга болгоно. Та одоо гэр орны ажил хиймээргүй байгаа бол өөр өдөр хийхээр орхи. Ядаргаатай ажлууд таныг хүлээж байгаа гэдэгт бүү эргэлзээрэй. Хувийн мөнгөтэй холбоотой шийдвэр сайтар бодож тунгаахыг шаардана. Хайрттайгаа болон хамтрагчтайгаа ярилцах яриа аятайхан болохгүй.

БУМБА - (1/20-2/18)

Хийсэн ажлаа дахиж хийхгүйн тулд зохион байгуулалт, төлөвлөгөөнд илүү их анхаар. Цагийг сайхан өнгөрөөх газруудад очиж, сэтгэл хөдлөм зүйлээс хоцрохыг та хүсэхгүй. Харамсалтай нь та өмнө амласны дагуу гэр бүлтэйгээ хамт байх шаардлагатай болно. Таны урам хугарсан ч амласанаа биелүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө дур зоргоор байвал жижиг зүйлс ч таныг самууруулж мэднэ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд асуудал үүсэх байх.

ЗАГАС - (2/19-3/20)

Өнгөрсөн өдрүүдэд оддын ухралтаас болж гарч байсан хууран мэхлэлт, луйвар, худал үгс илчлэгдэнэ. Нууцыг илрүүлэн таагүй байдалд орохгүй байхыг хичээх хэрэгтэйг сануулж байна. Хэрвээ танд ямар нэгэн худал хуурмаг зүйл байгаа бол хэн нэгэн хэлэхээс өмнө өөртөө холбоотой зүйлсээ ярьж, өөрийн нэр төрөө цэвэр болго. Гаргасан шийдлүүд таны сэтгэхгүйг дээд цэгт нь хүргэх ба энэ таны давуу тал болж хувирна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment