8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2016-11-11 09:52:52

09:00-15:00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна.

09:00-11:00 цагт Ачтан клиник эмнэлэгт чихрийн шижингийн өвчлөл, өвчлөлөөс сэрглийлэх оншилгоо зэргийн талаар мэдээлэл хийнэ

11:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа

11:00 цагт Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт Пума-Империал зочид буудлын шинэ өргөтгөл / хоёр давхарын хурлын заал/-д болно.

11:00 цагт Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно

11.00 цагт Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.

11.30 цагт Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Гандангийн залуус ТББ-ынхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Гэр хорооллын Дэд бүтцийн газрын удирдлагуудтай уулзаж Гандангийн дэнжийн одоогийн байдал, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар уулзаж ярилцана. 

Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment