8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгөгүй гэв

2016-11-11 14:15:50

МАН-ынхан амалсан ёсоороо "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал жирэмсэн болон 0-3 насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж үзэл баримтлалыг батлан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм.  Хуулийн төсөлд 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байхаар үзэл баримтлалыг нь баталсан. Мөн 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд/эцэг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлнэ гэж байгаа юм.

Тэгвэл “Цалинтай ээж" хөтөлбөрийг санхүүжүүлэх төсөв байхгүй гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "Эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд, хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх" гэв. 

Тэгэхээр 2017 ондоо энэ хөтөлбөрийг хэрэгжихийг хүлээх хэрэггүй бололтой. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment