8o
Улаанбаатар хот
mobile menu

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

2016-11-11 14:52:12

Энэ жил Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн таетрын 85 жилийн ой тохиож байна. Тус ойн баярт зориулан өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон, Монголын зохиолчдын эвлэл болон Улсын драмын эрдмийн театрын хамт олон болон тайз дэлгэцийн үе үеийн нэрт жүжигчид оролцож, цэцэг өргөлөө.

Энэ жил УДЭТ-аас их зохиолчийн өндөр ойд зориулан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгээ үзэгч түмэндээ толилуулж буй бол МЗЭ оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмаа Д.Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment