8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: "Эрдэнэт"-ийн хувьчлалд нэр холбогдсон хүмүүсийг хэлэлцүүлэгт урив

2016-11-11 15:57:00

УИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэт үйлдвэр болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр "Түмэн олонд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ. Үүнд хариулт өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, нэг байшинд уулзаж ярьж чаддаггүй юм бол Үндэсний телевизээр ярилцлаганд орооч гэсэн юм. Ингээд саналаа “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн. Үүний хариуд зөвшилцөөд цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь Монголын мэдээ телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан байна. Эрдэнэттэй холбоотой асуудлаар телевизүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна гэж бодож байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-ийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн. Миний хийх нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг нь энэ сарын 18-ны 21:00 цаг. ММ сувгийн нээлттэй хэлэлцүүлгийн цаг гэж байдаг. Энэ бол Монголын ард түмэн зөв зүйтэй мэдээлэл авах хамгийн боломжтой цаг байгаа юм. Тиймээс би энэ цагийг сонгосон. Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хамгийн их нэр нь холбогдоод байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байна. Мөн УИХ-ынн дарга М.Энхболдод урилга хүргүүлнэ.Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон нийтийн телевизээрээ сайхан ярилцах хэрэгтэй.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрдэнэттэй холбоотой асуудлаар хамгийн их ярьж байгаа Ц.Нямдорж. Энэ хүн хамгийн түрүүнд үсрээд ирэх байх. Мөн 27 настай хөвгүүн ч ирэх байх.Ямар эх үүсвэрээр хувьчилж авснаа ярих хэрэгтэй. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалыг ирээсэй гэж хүсч байна. Энэ хүн Монголд байгаа гэж сураг сонссон. Ингээд энэ сарын 18-нд 21:00 цагт болзоо тогтоож байна. Түмэн олон минь анхаарлаа сайн хандуулаасай. Энд хэн хэн ирэх нь вэ, хэн нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг болох нь вэ гэдгийг хараасай. Мөн өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан албан тушаалтнууд сайн дураараа, итгэл үнэмшлээрээ ирээсэй гэж хүсч байна" гэв.

 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Төрт ёс, төрийн залгамж чанар нь ,төр улсын нэгдмэл, тогтвортой байдлыг ,урт удаан хугацаанд хадгалаж, улс үндэстнийг хүчирхэгжүүлэн хөгжүүлдэг. Хүчирхэгжиж, томорсон улс ,гүрнүүдийн түүх үүнийг гэрч
2016/11/12 202.179.31.49
zochin
badamjunaig iruuleechee ter hund hamag uchir ni bga hurgeneeree nuuree halhalsan hanaj tsaddaggui huvalz ig shalgah geregtei ATG yagaad duugui bgaad bga ni sonin bn ter hemjeelshgui ih mongiig haanaas
2016/11/11 59.153.113.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment