8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам засварын ажил үргэлжилж байна

2016-11-12 10:10:00

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр "В" хэсэгчилсэн талбайн авто замын ажил эхэлсэн.

Гүйцэтгэгчээр "Лорд Скай" ХХК, "Бумбат Даваа" ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг өнгөрсөн сарын 18-ны өдөр дуусгахаар болсон юм. 

Гэвч тодорхой шалтгааны улмаас гүйцэтгэлийн гэрээний хугацааг сунгажээ.

Өнөөдрийн байдлаар 840 у/м замын хашлага суурилуулах, далан, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, цахилгааны шугам шилжүүлэх, нөөц турба байрлуулах ажлуудыг хийсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл