8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослоор хохирогсдын дурсгалыг хүндэтгэнэ

2016-11-12 10:30:00

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг  жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ.
Манай улс “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гурав дахь жилдээ энэ сарын 13-17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна. 

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.
Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Мөн явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл