8o
Улаанбаатар хот
mobile menu

Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

2016-11-11 17:04:00

Монголбанк өчигдрөөс эхлэн бий болсон ханшийн огцом хөдөлгөөний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд өнөөдөр гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, валютын захад 72.4 сая ам.доллар, 73 сая юань тус тус нийлүүлээд байна. Тэгвэл дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш ам.долларын ханш огцом буурч эхэллээ. Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж байна.

Монголбанк энэ удаагийн ханшийн огцом өсөлтийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж буй бөгөөд огцом хэлбэзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн билээ.

 
Ингээд арилжааны томоохон банкуудын ам.долларын ханшийг 16:00 цагийн байдлаар хүргэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bayrtai medee dollar ergeed 300 togrogoor buurna gene
2016/11/12 203.91.115.44
irgen
negtee nemgdsn unee dollar buulaa gd buulgadggui yum daa hoorhii tgd l unetei yma heregleed l uneheer sonin shuu
2016/11/12 202.70.46.224
Иргэн
Маргааш 440 төгрөгөөр Өснө
2016/11/12 103.229.120.57
зочин
өдөр өдөрт долларын ханш 200 төгрөгөөр унаад байвал гоё шүү
2016/11/11 202.9.40.237
монгол
гадуур чинь бүх юм үнээ нэмээд улам л хэцүү байнадаа
2016/11/11 103.9.90.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment