Дундговь аймгийн Мандалговьд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0201 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авах Мандалговь Төлбөр авах цэгийг 2016 оны 11-р сарын 11-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгийн ашиглалтанд орууллаа.
Тус төлбөр авах нэгж нь Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлэн ажиллана.