8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсад нийт 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

2016-11-11 18:40:00

"Улаанбаатар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийн" Хамтарсан Зохицуулах Зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Хүн амын газрын дарга С.Тунгалагтамир, хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам болон тус хэлстийн мэргэжилтэн Б.Болор, ахлах мэргэжилтэн Д.Ганболд тэргүүтэй яамны бусад төлөөллүүд оролцсон бол Японы талаас төслийн ахлах зөвлөх Чиба Сан тэргүүтэй төлөөллүүд оролцлоо. Монгол Улсын хэмжээнд 2015 оны Үндэсний статистикийн судалгаагаар Монгол Улсад нийт 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 /үүнээс 2615 нь тэргэнцэртэй/, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байна гэсэн мэдээ, баримт байдаг аж. Тэгвэл 33 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатар хотод амьдарч байна. Тиймээс дээрх иргэдэд хандсан үйл ажиллагаануудыг явуулахаар Монголын Засгийн газар болон Японы Засгийн газар хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн хурлын үеэр талууд өнгөрсөн дөрвөн сард хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэхээс гадна 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны зургаадугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Ингэснээр "Улаанбаатар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийн" төлөвлөгөөг эхний ээлжинд баталж, цаашдын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment