8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын тамирчид оюуны спортод тэргүүллээ

2016-11-12 12:25:00

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" оюуны олимп болов. Тус олимпод 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Тус тэмцээнд манай баг тамирчид 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж, дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож, багаараа тэргүүлжээ.

Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн тамирчид 40 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож, нийт 539 медаль хүртээд байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцжээ.


Багийн бүрэлдэхүүнд

  • Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/,
  • ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/,
  • ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/,
  • Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/,
  • ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/,
  • Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/,
  • ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/,
  • Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/,
  • М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/,
  • Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/,
  • Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/,
  • Б.Биндэръяа (8 нас),
  • Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/,
  • Б.Энхлүүн (7 нас) нар багтжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл